in

OMGOMG CuteCute LoveLove WTFWTF CryCry LOLLOL AngryAngry

Айдсын сонирхолтой олон янз төрлүүд

Та ямар нэгэн зүйлээс айхдаа солиотой гэмээр хариу үйлдэл гаргаж байсан уу? Үүнийг сэтгэл зүйн хүрээнд фобиа гэж нэрлэдэг. Ямар нэгэн шалтгаан байхгүйгээр айж эвгүйцэх мэдрэмж. Айдас нь маш олон төрөл байх бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог айдсын төрлүүдийг хуваалцая.

• Агарофоби – Энэ нь задгай газраас айх айдас юм. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар ганцаараа явахаас айдаг хэлбэр. Эргэн тойронд чинь шигүү хүн байхгүй үед том талбайгаар ганцаараа алхаж явж буйгаар төсөөлөөд үзээрэй.

• Клаустрофоби – Дээрхийн эсрэг айдас. Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айхыг хэлнэ. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй г.м. хаалттай түгжээтэй зай багатай юм
болгоноос шалтгаангүйгээр айж эвгүйцэх мэдрэмж юм.

• Оксифоби – Өөрөөр бас айхмофоби ч гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм. Ямар нэгэн шовх хурц зүйл харсан өдөр тэр чигээрээ эвгүй болдог бол магадгүй танд ийм төрлийн фобиа байх боломжтой.

• Гипсофоби – Энэ нь өндрөөс айх айдас. Учир шалтгаан нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн бодлоос үүсдэг байна. Ийм хүмүүс өндөр зүйл дээр гараад ухаан алдаж, салгалж биеэ барих чадваргүй болдог.

• Дисморфофоби – Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингчид зэрэг хүмүүст тохиолддог айдас юм. Байнга сэтгэл түгшлээс үүдэн сэтгэл зүйн өвчин болон хувирах эрсдэлтэй.
Дээрх тохиолдлууд дэлхий дээр хамгийн түгээмэл байдаг фобианууд бол доорх фобианууд тэр бүр тохиолдоод байдаггүй.

• Пениафоби – ядуурахаас айх айдас

• Гематофоби – цуснаас айх айдас

• Эргазофоби – мэс заслаас айх айдас

• Фармакофоби – эмнээс айх айдас

• Гипнофоби – унтахаас айх айдас

• Годофоби – аялалд явахаас айх айдас

• Сидеродромофоби – галт тэргээр явахаас айх айдас

• Тахофоби – хурдтай явахаас айх айдас

• Аэрофоби – онгоцоор нисэхээс айх айдас

• Гефирофоби – гүүрээр явахаас айх айдас

• Гидрофоби – уснаас айх айдас

• Ахлуофоби – харанхуйгаас айх айдас

• Монофоби – ганцаардахаас айх айдас

• Эротофоби – бэлгийн харьцаанд орохоос айх айдас

• Антопофоби – цугларсан олон хүнээс айх айдас

• Ксенофоби – танихгүй хүнээс айх айдас

• Гомофоби – ижил хүйстэнтэйгээ явалцагчдаас айх айдас

• Лалофоби – ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/

• Кенофоби – хоосон гэр, байрнаас айх айдас

• Мизофоби – хиртэх, бохирдохоос айх айдас / байнга гараа угаадаг/

• Зоофоби – амьтад, ялангуяа жижиг амьтадаас айх айдас

• Арахнофоби – аалзнаас айх айдас

• Офидиофоби – могойноос айх айдас

• Ситофоби – хоол иднэ гэхээс айх айдас

Гэх мэт олон төрлийн фобианууд бий. Юмсыг тэгш хэмтэй байлгахгүй байхаас айх айдас олон дизайнер хүмүүст ажиглагддаг бол газар тариалангийн хүмүүст олон нүхнээс айх айдас их тохиолддог байна. Танд аль төрлийн айдас байдаг вэ?

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ихэр сүнс гэж юу вэ?

Гадаадад сурах 11 давуу тал