in

LoveLove CuteCute

Гадаадад сурах 11 давуу тал

Таны CV сайжирна

Та гадаадад суралцсанаар таныг цаасан дээр тодорхойлох CV тань илүү онцгой байх болно. Тэр улсын, тэр их сургуульд, ийм мэргэжлээр төгссөн гээд хаана ч өргөдлөө илгээсэн бахархууштай биш гэж үү? Улмаар таныг сонгох магадлал ч ихэснэ гэсэн үг.

Мэдээж хэлний чадвар

Гадаадад суралцсанаар та одоогийн хэлний мэдлэгээ илүү сайжруулах болно. Хэл сурснаар та маш том мэдээллийн санд орох боломжтой. Хэдхэн сая хүн амтай зах зээлд зөвхөн монгол хэлээр боловсрол хүрэхэд хэцүү.

Туршлага хуримтлуулна

Та нэг улсад удаан амьдарснаар тухайн хотод хамгийн сайн кофетой газрыг хаанаас олох уу, жуулчид юунаас болгоомжлох, хотоос хот руу аялахад юунд анхаарах зэрэг мэдлэгийг аль хэдийнээ олж авсан байдаг. Иймд дараа нь ч гэсэн өөр орнуудаар аялахад, амьдрахад энэхүү мэдлэг тань хэрэг болно.

Олон төрлийн хүмүүстэй танилцана

Та суралцаж байх хугацаандаа төрөл төрлийн хүмүүстэй уулзах болно. Улмаар та хэрхэн хүмүүстэй хэрхэн харилцах, яаж анхаарлыг нь татах зэрэг чадвартай болсон байна.

Насан туршийн найзтай болно

Магадгүй та их сургуульдаа очсон хойноо монгол эсвэл гадаад найзтай болно. Тэр хүн таны гадаадад суралцах хугацаандаа тулгарч болох саад бэрхшээлийг хамт давах, амжилтаа хамт тэмдэглэх, төгссөн хойноо ч гэсэн байнга холбоотой байх найз чинь ч байж мэднэ.

Бие дааж сурна

Гадаадад та суралцсанаар илүү бие даах болно. Гадаадад суралцах нь өөрөө бие даасан байдлын эцсийн шалгуур юм. Өмнө нь та сэтгэлээр унах болон ямар нэгэн сорилт хэцүү санагдах үед найзтайгаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, хамт байж зөвлөгөө авч тайтгардаг байсан бол одоо зөвхөн та л өөрийгөө асрах болно. Та илүү сэтгэлийн хаттай болох болно.Таны өмсөж буй хувцас цэвэрхэн, үрчлээгүй, индүүдлэгтэй байх, таны ходоод цатгалан байх зэрэг бүх зүйл зөвхөн өөрөөс тань хамаарна. Өмнө нь та эцэг эхтэйгээ цуг амьдардаг байсан бол одоо та бие дааж, том хүн боллоо гэсэн үг. Буцаж ирээд та аливаа зүйлд хариуцлагатай ханддаг болсон байна.

 Өөрийгөө таньж мэднэ

Өөрийгөө шинэ орчинд нүүлгэн шилжүүлснээр та өөрийнхөө талаар илүү сайн мэдэх болно. Та юунд сонирхолтой, юунд илүү сайн мөн таны сул тал юу байсан бэ гэх мэт…

Та жижиг зүйлсийг илүү үнэлэх болно

Та мэдээж гадаадад дундаж амьдралтай оюутнаас ч бага эд зүйлс болон хөрөнгөтэй байна. Зөвхөн хэрэгтэй зүйлс л танд байна. Илүү зүйлд та мөнгө үрэхгүй. Бүх эд зүйлсийг өөрийн мөнгөөр эндэхээс илүү үнээр худалдаж авна. Таны карманд байгаа ширхэг чүдэнз хүртэл ямар үнэ цэнэтэйг та ойлгох болно.

Том зургаар хардаг болно

Та буцаж ирээд ажиллаж байхдаа, сурч байхдаа, тоглож байхдаа хүртэл аливаа асуудалд илүү том зургаар хандаж, илүү үндэслэлтэйгээр асуудлыг дэвшүүлдэг болсон байна.

Хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээнэ

Энэ бол зөвхөн танд л байх мартагдашгүй дурсамж. Та жаргалтай үедээ ч, шантарсан үеэдээ ч өөрийгөө энэ түүхээрээ хурцалж байх болно.

Гэр бүл, найзуудынхаа үнэ цэнийг ойлгоно

Та гэрийнхэндээ уурлаад хаалга саваад гарч байсан үе бий юу? Эсвэл гэрийн хийсэн хоол амтгүй гэж голж гадуур хооллож байсан үе байдаг уу? Харин та гадаадад ганцаараа байх үедээ юунд би хаалга савав даа, гэрийн хоол маань л амттай байж дээ гэж бодох үе бий. Таныг уурласан, танд хэцүү үед зөвхөн гэр бүлийнхэн л дэргэд үргэлж байдаг байсныг та ойлгоно.

Эх сурвалж – А.Балжинням

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Айдсын сонирхолтой олон янз төрлүүд

ЭЕШ-д амжилттай бэлтгэх 11 зөвлөмж