1. Материаллаг баялагаар амжилтаа хэмжихгүй байх.
Чи хүнд хэрэгтэй юм хийж байгаа, хүмүүс чамд талархдаг гэдгээрээ бахархдаг байгаарай.
2. Х0хирогчийн сэтгэлгээгээ орхих.
Хэн ч чамд өргүй. Өөрийнхөө амьдралыг 100% өөрөө хариуцаарай. Сэтгэл чинь өд шиг хөнгөрнө.
3. Алдагдсан боломж гэдэг юм үргэлжид байх болно.
Би ингэх байсан юм, тэгсэн бол илүү дээр байх байсан юм гэж өнгөрсөн рүүгээ эргэж битгий хараарай..
4. Чи цаг үргэлж аз жаргалыг мэдрэх албагүй.
Энэ бас боломжгүй зүйл юм. Шоудсаны дараа ша.ртдаг. Дурласны дараа зүрх зүсэгддэг. Өөдөө хэт хөөрсөн бол газарт илүү чанга буудаг. Өгөө аваатай ертөнцөд ирснээ хүлээн зөвшөөрөөрэй.
5. Гэр бүл, хайранд хамгийн их аз жаргал нуугдаж байдаг.
Тэдэндээ цагаа гаргаарай. Тэднийхээ төлөө завгүй яваа би гэж өөрийгөө битгий хуураарай.