in

CuteCute LoveLove OMGOMG CryCry

Муурууд 60 төрлөөр меовлодог уу? Тэдний тухай 10 факт

• Факт 1

Муур өөрийнхөө эзний алхааг 100 алхмын цаанаас ч мэдэрдэг. Тийм л учраас чамайг орой гэртээ ирэхэд чинь тэр үүдэнд хүлээгээд сууж байдаг юм.

• Факт 2

Гэрийн жирийн муур амьдралынхаа туршид дунджаар 10,950 цаг хүржигнэдэг байна. Энэ нь ойролцоогоор 456 хоног гэсэн үг юм.

• Факт 3

Муур яг л хүн шиг I, II бүлгийн цустай байдаг.

• Факт 4

Муурыг ганцхан “Меов” л гэж дуугардаг гэж бодож байна уу? Үгүй шүү, тэд 60 өөрөөр “меовлож” чадна.

• Факт 5

Дэлхий дээр, жил бүр 4,000,000 муурыг хоолны мах болгон хэрэглэдэг.

• Факт 6

Дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан муурыг Зевс гэдэг бөгөөд “Азийн ирвэс” хэмээх үүлдрийнх гэнэ. Ширүүн өрсөлдсөн дуудлага худалдааны эцсийн үнэ 154,000 доллар дээр тогтсон аж.

• Факт 7

Муур гарандаа тав, хөлний сарвуундаа дөрвөн хуруутай байдаг.

• Факт 8

Дөнгөж төрсөн муурын зулзагын чихний сонсгол нь дараачийн ес дэх өдөр хүртэл нээгддэггүй. Харин нүд нь хэдэн сарын турш бүхнийг зөвхөн хөх өнгөөр л хардаг. Хэрвээ та жижигхэн зулзагатай бол таныг яг бирд шиг хөв хөх өнгөтэй болгож л харж байгаа.

• Факт 9

Харин нэг долоо хоногтойгоосоо л зүүдэлж эхэлдэг.

• Факт 10

Дэлхийн хамгийн мундаг муурны ангууч ямар муур байсан гээч! Шотландын Тоусер нэртэй муур 21 наслахдаа 28,899 хулганыг барьсан байна. Энэ нь өдөр бүр дөрвөн хулгана барьсан гэсэн үг юм.

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Аз жаргалтай мэдрэмжийг цуглуулах нь

Өсвөр насныханд тохиромжтой 8 бизнес санаа