in

LoveLove CuteCute WTFWTF LOLLOL CryCry OMGOMG

Өсвөр насныханд тохиромжтой 8 бизнес санаа

1. Онлайн багш

Хэрвээ чамд бусдаас сайн хийж чаддаг зүйлс байдаг бол онлайнаар хичээл болгон зараарай. Өөрийн доод ангийн хүүхдэд хичээлийн давтлага онлайнаар өгөх, эсвэл хэн нэгэнд IELTS-н шалгалтанд нь бэлдэхэд тусалж болох юм. Нот мэддэг бол хэн нэгний хөгжмийн багш хийж болно. Миний мэдэх нэг инстаграм хаяг байдаг. Түүнийг нэгэн өсвөр насны охин ажиллуулдаг юм. Тэрээр инстаграмаараа хэрхэн lettering бичих вэ гэдэг хичээл ордог. Чи ч мөн өөрийн мэдлэг туршлагыг хичээл болгон борлуулаарай.

2. Гар урлалаар борлуулалт хийх

Pinkonism magazine анх үүсэхээс өмнө Pinko Mongolia гэх бяцхан онлайн шоп  байсан. Админ нь хичээлийнхээ дундуур захиалга авч гар урлалаар бизнес хийдэг байсан юм. Яг энэ жишгээр онлайн шоп нээн борлуулалт хийх бүрэн боломжийг чамд интернэт олгох болно.

3. Нарийн боов, амттан хийж борлуулах

Сошиалаар амттай зүйлс хийн хүргэж өгөх. Торт хийх хоббитой олон хүүхдүүд өөрийн инстаграм дэлгүүрийг нээсэн харагддаг. Тэд өөрийн гэсэн цөөн хэдэн үнэнч захиалагчийг үүсгэж чадсан байдаг ба байнга холбогдон бүтээгдэхүүнээ борлуулдаг. Хэрвээ чамд торт хийх нууц авьяас бий бол туршаад үзээрэй.

4. Гэрэл зурагчин

Гэрэл зураг авч сошиалаа хөгжүүлсэнээр байгууллагууд чиний гэрэл зургийг худалдан авах санал тавьж болно.

5. Органик саван, лаа гэх мэт зүйлс хийх

Уруул өнгөлөгч хийдэг unsey beauty гэх инстаграмыг хараад маш их хайр хүрсэн. Чи ч
басөөрийн гэсэн брэнд бүхий  дэлгүүрийг сошиалд үүсгэх боломжтой шүү.

6. Make up artist

Өөр дээрээ туршсан нүүр будалтуудаар сошиал хаяг нээн Халловинээр хүмүүсийн нүүрийг төлбөртэй будаж өгч болох юм. Make UP artist-ууд ихэнх нь өөрийн сошиал хаягаар дамжуулан
орлого олдог.

7. Youtuber

Өөрийн хоббигоор бичлэг хийн хадгалсанаар Youtube-ээс мөнгө олох боломжтой болно. Хамгийн чухал шаардлага нь 1000 sub, мөн 4000 цагийн үзэлтийг youtube чамаас шаардах
болно.

8. Сошиал маркетер

Амжилттайгаар сошиалаа хөгжүүлж, олон хүнд нөлөөлөх талбарыг үүсгэж чадсан бол чи өөрийн туршлагаар байгууллагуудын page хандалт болон инстаграмын өсөлтийг дэмжиж өгч болно. Хамгийн гол нь туршлага гэдгийг бүү  мартаарай.

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Муурууд 60 төрлөөр меовлодог уу? Тэдний тухай 10 факт

Хэн нэгнээс хоцрогдоод байгаа мэт сэтгэгдэл төрвөл үүнийг уншаарай