Зарим нь 22 настайдаа сургууль төгсдөг боловч тохирсон ажилдаа орох гэж таван жил хүлээдэг.
Зарим нь 25 настайдаа гүйцэтгэх захирал болдог ч 50 настайдаа нас б.ардаг.
Гэтэл зарим нь 50 настайдаа гүйцэтгэх захирал болоод 90 насалдаг.
Зарим нь одоо ч ганц бие байхад зарим нь гэрлэчихсэн.
Обама 55 настайдаа ажлаа өгсөн бол Трамп 70 настайдаа ажлаа авсан.
Энэ дэлхий дээр хүн бүр өөр өөрийн цагийн бүст амьдардаг. Таны эргэн тойронд буй хүмүүс нэг бол танаас хоцорсон, эсвэл танаас түрүүлсэн мэт санагдаж магадгүй.
Гэвч хүн бүр өөрийн цаг хугацаанд, өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлж байна.
Тэдэнд атаархах хэрэггүй. Тэднийг тохуурхах ч хэрэггүй.
Та өөрийн, тэд ч өөр өөрсдийнхөө цаг хугацаанд байна.
Тиймээс тайвшир.
Та хоцроогүй.
Та эртдээгүй.
Та яг цагтаа байна