in

LoveLove CuteCute LOLLOL WTFWTF

Гадаад улсын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Тэтгэлэгт хамрагдахын тулд нэн тэргүүнд хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Хэлний мэдлэг тань хэдий чинээ сайн байна төдий чинээ боломж таньд нээгдэх юм. Англи хэлний тухайд SAT, TOEFL, IBT, IELTS шалгалтуудыг өгдөг. Ямар шалгалт өгснөөс үүдэн суралцах улс болон сургуулиуд өөр, өөр байна. Шалгалтаа өгсний дараагаар босго оноо тань хүрч буй сургуулиудад бүртгүүлэх хэрэгтэй.

Олон орны оюутан, сурагчид бүргүүлж байгаа учир эрсдлийг тооцож хамгийн багадаа гурван сургуульд бүртгүүлчих хэрэгтэй. Улмаар сургалтын дүн ямар байх эсэх нь ч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлдэг.

Дунд болон дээд сургуулийн дүн тань тэтгэлгээр суралцах сургуулийн шаардаж буй хэмжээнд хүрч байх ёстой. Дараагийн нэг шалгуур бол уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаануудад оролцдог, бусдыгаа манлайлдаг, нийгмийн идэвх сайтай байх явдал юм. Магистр болон түүнээс дээш түвшний хөтөлбөрт хамрагдах бол нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан хугацаа, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг.

Сургуульдаа бүртгүүлэх анкетаа бөглөсний дараа эссэ бичих чухал даалгавар таныг хүлээж байна. Эссэндээ та өөрийгөө ямар зорилго зорилт, хүсэл тэмүүлэлтэй хүн болохыг нотлох ёстой. Уг сургуулийг сонгох болсон тухайгаа болон яагаад таньд тэтгэлэг олгох хэрэгтэй талаар ч тодорхой өгүүлнэ. Мэдээж үнэн бодит байх учиртай. Таны бичсэн эссэ шаардлага хангаж чадвал цахим ярилцлагад уригддаг. Эссэгээ сайн бичиж, ярилцлагадаа сайн орсон тохиолдолд сургуульд тэнцэх, тэтгэлэг авах магадлал ихэсдэг. Иймд эссэ болон ярилцлагадаа гол анхаарлаа хандуулаарай.

Дээрх шаардлагуудыг биелүүлснээр та хүссэн гадны их, дээд сургуулиудад суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн дунд болон дээд сургуулийн сурлагын голч, гадаад хэлний шалгалтын дүнгээсээ хамаарч орон орны Засгийн газрын тэтгэлгүүдэд хамрагдах эрх нь нээлттэй юм.

Англи хэлээр суралцах сонирхолтой хүүхдүүд “Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS-ийн долоон оноотой байх шаардлагатай.” (Ямар ч сургууль руу явсан энэ бол зайлшгүй байдаг шүү)

Хэрэв солонгосруу явах сонирхолтой бол TOPIK болон IELTS шалгалт өгөөд сурах боломжтой. TOPIK 5,6 амжилттай сайн өгсөн байхад их сургуулийнхаа хичээлийг ойлгоноо гэж үздэг юм байналээ. (Миний мэдэхийн)

Их сургууль төгсөөд дахин сурах хүсэл эрмэлзэлтэй бол 12н жилийн дүнг бус их сургуулийн дүн болоод голчийг түлхүү хардаг. Тэтгэлэг авах хүсэлтэй бол бакалаврын голч дүн 2.6-аас дээш байхыг шаарддаг. (Зарим сургууль голчоо 3+ байлгадаг)

Ерөнхийдөө Засгийн газрын ихэнх тэтгэлэг оны эхний саруудад багтаж элсэлтээ авдаг. Тиймээс оюутан, сурагчид одооноос ямар чиглэлээр суралцахаа тодорхойлон, аль улсын тэтгэлгийг авах нь зүйтэй талаар судалж эхэлсэн нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: О.Ариунцэцэг

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хэн нэгнээс хоцрогдоод байгаа мэт сэтгэгдэл төрвөл үүнийг уншаарай

Хайртай хүмүүстээ эрт унтаарай гэж share хийдэг нийтлэл