Зарим хүмүүс хувийн амьдрал, ажил мэргэжил гээд хийж буй аливаа зүйлдээ гайхмаар амжилтуудыг гаргаж чаддаг ба эрүүл аз жаргалтай амьдралыг бий болгосон байдаг. Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг хэдий ч хамгийн чухал нууц нь сэтгэлийн чадамж өндөр хөгжсөнтэй холбоотой юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хүрээнд EQ буюу сэтгэлийн чадамж нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, удирдах чадвар юм.
Тэд төгс биш.
Төгс биш шалтгаан нь тэд 100% төгс байдал оршдоггүй гэдгийг мэддэг ба үргэлж урагшаа тэмүүлдэг. Алдаа дутагдал гаргах үедээ зохицуулалт хийж, түүнээсээ суралцаж чаддаг байна.
Ажил, амралтаа хэрхэн зохицуулахаа мэддэг
Хэт их ажлын ачааллаас болж бид стресст өртөж, эрүүл мэнд, сэтгэлзүйгээрэй хохирох нь олонтой. Харин сэтгэлийн чадамж өндөртэй хүмүүс нь хэзээ амрах ёстой, хэдийд ажиллах вэ гэдгийг зохицуулж чаддаг.
Өөрчлөлт хийж чаддаг
Тэд өөрчлөлт хийхээс төвөгшөөж, айж эмээх бус харин энэ бол миний амьдралын нэг хэсэг мөн гэдгийг ухаарсан байдаг. Өөрчлөлтөөс эмээж, хойшлуулах нь амжилтыг хойшлуулах магадлал өндөр. Тиймээс тэд ямар нэгэн гэнэтийн өөрчлөлтөнд бэлэн байж, дасан зохицож, үргэлж төлөвлөдөг байна.
Тэд тийм ч амар будилдаггүй
Хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулах чадвар өндөртэй ба хүрээлэн буй орчиноосоо хамаарч будилж, самгардах нь ховор./дуу чимээ, бодол/ Тэд анхаарлаа төвлөрүүлэх гүн урсгалд орж чаддаг ба энэ нь аливаа ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэхэд ач холбогдолтой байдаг.
Тэд эмпати /бусдыг ойлгодог/
Сэтгэл судлаач Даниел Големан нь эмпати байдал бол EQ чадварын чухал бүрэлдэхүн хэсэг хэмээн онцолсон байдаг. Бусадтай холбоо харилцаа тогтоож чаддаг, тэдэнд туслах цаг гаргадаг, энэрэнгүй байдлууд нь мөн энэ чадварын чухал хэсэг бөгөөд EQ өндөртэй хүмүүст эдгээр чадвар өндөр байдаг байна.
Өөрийн давуу болон сул талыг мэддэг
Сэтгэлийн чадамж өндөртэй хүмүүс өөрт нь ямар, ямар давуу болон сул тал байгаагаа мэддэг. Тэд давуу тал, сул тал гэхээсэй илүү тэдгээр чанараа ямар нөхцөл байдалд, ямар хүмүүстэй хамт ажиллахдаа хэрхэн зохицуулж үр дүнтэй ашиглаж болох вэ гэдгийг мэддэг.
Өөрийгөө сэдэлжүүлж чаддаг
Уралдаан тэмцээнд оролцож буй хүүхдүүд зорилгоо, үүрэг даалгавраа гүйцэтгэх сэдлээр дүүрэн байдаг. Учир нь төгсгөлд нь шагнал байгаа учраас. Бидэнд аливаа зүйлийг хийхэд, урагшлахад гадны ямар нэгэн нөлөөлөл, хөшүүрэг хэрэгтэй болох нь олонтой. Харин энэ төрлийн хүмүүст тэр хөшүүрэг нь ӨӨРӨӨ болдог байна.
Өнгөрсөндөө байдаггүй
Тэдэнд маргааш бий болох сайн сайхныг бодоод өнгөрсөнөө дурсах, сөхөх цаг зав гардаггүй. Мөн тэд атаа хорсол, гомдол тээдэггүй. Учир нь эерэг зүйлсэд анхаарлаа хандуулж, зөвхөн урагшлах талаар л тэд боддог.
Эерэг зүйлсэд анхаарлаа хандуулдаг
Энэ чадвар өндөртэй хүмүүс нь гомдолж үгэлдэг хүмүүсээс илүү эерэг хандлагатай хүмүүстэй хамт цаг өнгөрөөхийг илүүд үздэг. Мөн аливаа эерэг зүйлсэд анхаарлаа хандуулдаг ба өөрсдийн цаг хугацаа, эрч хүчээ аливаа асуудлыг шийдэх, зохицуулахад зориулдаг.
Хил хязгаараа тогтоож чаддаг
Өөрсдийн зааг, хязгаараа тогтоох чадвар тэдэнд бий. Бид стресстүүлэх, ямар нэгэн асуудал үүсгэх, тийм ч хэрэгтэй биш маш олон сонголтуудтай тулгардаг. Харин ямар нэгэн онцгүй сэтгэгдэл үлдээлгүйгээр Үгүй гэж хэлэх нь зарим үед тийм ч амар биш байдаг. Харин тэд хэрхэн хэлхээ мэддэг.