in

CuteCute WTFWTF

Олон цагаар тууштай сууж үр дүн гаргахад туслах ПОМОДОРО арга

ПОМОДОРО аргыг ҮР ДҮНТЭЙ хэрэгжүүлэх зөвлөмжүүд

Аливаа ажлыг гүйцэтгэхдээ зорилт тавьбал илүү үр дүнтэй байдаг. Том хэмжээний даалгавар гүйцэтгэх бол түүнийгээ олон жижиг хэсгүүдэд хуваан жагсааж бичээрэй. Ингэснээр олон зүйл хийж дуусгасан мэт санагдаж, үүнээсээ урам авах болно. Харин эсрэгээрээ хийх даалгаврууд чинь хэтэрхий амархан бол багцлан хийгээрэй. Нэг үе помодорог гүйцэтгэх явцад зайлшгүй хийх шаардлагатай ажил гарвал помодорог зогсоож тухайн ажлаа хийгээрэй. Харин помодород эргэн орохдоо хугацааг шинээр эхлүүлэх шаардлагатайг анхаарна уу. Гүйцэтгэж буй даалгавар чинь дөрвөн үе помодоро хугацаа өнгөрөхөөс өмнө дуусчихвал үлдсэн хугацаандаа хийсэн ажлуудаа хянан шалгаарай.

Зөвхөн ажил, хичээлээс гадна өдөр тутмын ажлуудаа ч помодоро аргаар хийвэл үр дүнтэй байдаг. Жишээлбэл:

•Гэр цэвэрлэх – 2 помодоро үе

•Хоол хийх – 1 помодоро үе

•Хичээл хийх – 8 помодоро үе

•Дасгал хийх – 2 помодоро үе гэх мэт.

Мөн та эмх цэгцтэй байх дуртай нэгэн бол өдрийг бүхэлд нь помодоро үеүдэд хувааж ч болох юм. Үүнд:

4 помодоро үе20 минутын хугацаатай цайны амралт

4 помодоро үе30 минутын хугацаатай өдрийн хоолны амралт

4 помодоро үе20 минутын хугацаатай алхалт хийх амралт

2 помодоро үе унтлагын цаг гэх мэт.

Энэхүү арга нь таныг төгс төгөлдөрт хүргэхээс илүүтэйгээр тууштай байхад тань тусална. Өдөрт хэдэн цаг хичээллэснээ бодсоноос хэдэн улаан лооль гүйцээснээ бодох нь илүү сонирхолтой биш гэж үү?

Мөн заавал 25 минутын турш хичээллээд 5 минутын турш амрахгүйгээр цагийг нь өөрийн онцлогт тохируулан өөрчилж болдгоороо давуу талтай. Хүн болгон адилгүй шүү дээ. Зарим хүмүүс 52 минутын хугацаанд төвлөрч 17 минут амардаг бол 90 минутын турш төвлөрч 20-30 минут амрах нь үр дүнтэй гэж үздэг хүмүүс ч бий.

Эх сурвалж – Yolo.mn

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

EQ буюу Сэтгэлийн чадамж өндөртэй хүний 10 шинж

Ганцаараа амьдрахын давуу талууд