Тэтгэлэг гэж юу вэ?
Анзаараад байхад өнөө үед сурагчид мөн эцэг эхчүүд бүгд тэтгэлэгт их анхаарал тавьдаг болсон байна. Тиймээс тэтгэлгийн тухай ерөнхий ойлголт өгөх мэдээлэл хүргэе гэж бодлоо.
Тэтгэлэг буюу scholarship гэх үг нь scholar буюу эрдэмтэн гэх үгнээс гаралтай юм. Тэтгэлгийг оюуны хөгжил, сурагчид олгодог санхүүгийн тусламж гэж ойлгож болно. Ерөнхийдөө тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Нэгдүгээрт Scholarship гэх хичээлдээ сайн, бусад нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, бусдын үлгэр дуурайлал болж, манлайлж чаддаг сурагчдад зориулсан гэж ойлгож болно, Харин дараагийн төрөл нь Grant буюу эрдэмтэн, судлаачдад судалгааны ажил, төсөлд нь олгодог санхүүжилт.
Тэтгэлэг авахад шалгуур гэж мөн байдаг. Хамгийн гол хардаг зүйлсынх нь нэг нь гадааад хэл юм. Түүнчлэн тухайн сурагч сурлага, спорт, урлагийн г.м тал талын авьяастай байх. Голчлон очсон орон нутаг, газартаа сайн дурын ажилд идэвхтэй оролцож, амьдралын идэвхтэй байж, бусадтай харилцах чадвартай байх ёстой юм. Чи сургуульдаа аливаа үйл ажиллагаа зохион байгуулж байсан эсэх, бусалтай хэр харилцаатай байсан чинь гадаадын сургуулиудад чамайг хэр зэрэг нийгэмшсэн гэдгийг чинь харуулах гол үзүүлэлт юм шүү.
Хүмүүсийн анхаарлыг тэтгэлэг ихээхэн татдаг болсон учир тэтгэлгээр сурах боломжууд ч улам ихэссээр байгаа. Үүнд:
1.Тухайн сургуулийн тэтгэлэг
2.Ямарваа улсын засгийн газраас зарласан тэтгэлэг
3.Яам тамгын газар хамгийн багадаа хоёр жил ажиллаад улсын зардлаар сурах
4.Эргэн төлөгдөх засгийн газрын тэтгэлэг
5. Олон улсын байгууллагуудаас зарладаг тэтгэлэг
Тэтгэлэгт тавигдах ерөнхий шаардлагуудыг тоймловол:
• Гадаад хэлний мэдлэг буюу сонгон суралцаж буй улсын хэлний мэдлэгийн түвшин. Өөрөөр
хэлбэл түвшин тогтоох шалгалтанд хангалттай дүн авсан байх
• Баклаврт ЕБС, магистрт баклаврын голч дүнг чухалчлан хардаг
• Магистр, дкторт тэтгэлэг авах гэж буи бол ажлын туршлага ба ажилласан жилийг зааж өгдөг
• Ярилцлага
• Эссэ
• Тодорхойлох захидал
Эдгээр нь тавигддаг ерөнхий шаардлагуудын хэлбэр юм
Teaching assistantship, Research assistantship, Internship ийн талаар
I. Teaching assistantship гэдэг нь томоохон сургуулиудын профессорууд олон цагийн хичээлтэй, маш их ачаалалтай байдаг учирсургуулийнхаа магистрт сурдаг сурагчдаас сонгон туслах багшаараа авч бакалаврын ангийн сурагчдад хичээл заахдаа туслуулж үүндээ төлбөрийн нь төлж, мөн сар бүр тодорхой хэмжээний урамшуулал олгодог байна
II. Research assistantship Ихэнх сургуулийн эрдэмтэд төрөл бүрийн судалгаа хийхдээ туслуулах зорилготой магистр, докторын түвшний оюутнуудыг авч туслуулаад сургалтын төлбөрийг нь төлж, нэмж урамшуулал олгохыг хэлдэг
III. Internship нь сурахын зэрэгцээ аливаа албан байгууллагад дадлага хийж ажиллахыг хэлнэ. Зарим мөнгө төлж зарим нь төлдөггүй ч сургуулий төгссөн хойно нь ажилд авах г.м тохиролцдог
Тэтгэлэг авахыг хүсвэл олон талын чадвараа нээн илрүүлж программууд дээр ажиллах чадвараа дээшлүүлж, хэлний мэдлэгээ ахиулах ёстой юм. Одоо үед тэтгэлэг нь маш элбэг болсон учир уйгагүй судалгаа хийгээрэй
Эх сурвалж: Sophisticators