in ,

LoveLove CuteCute CryCry AngryAngry LOLLOL OMGOMG WTFWTF

𝗜𝗻𝘀𝘁𝗮𝗴𝗿𝗮𝗺 𝗳𝗶𝗹𝘁𝗲𝗿 хэрхэн хийх вэ?

•Инстаграм бол бидний өдөр тутамдаа ашигладаг хамгийн түгээмэл платформын нэг билээ. Энэхүү аппликейшний тусламжтайгаар бид дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдал, мэдээ мэдээлэл, өвөрмөц сонин постуудын олж авах боломжтой төдийгүй дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй хөл нийлүүлэн алхаж байна.

•Энэхүү платформ дээр маш олон төрлийн нэмэлт функцуудыг ашиглах боломжтой төдийгүй үүнд инстаграм филтер хийх боломж хүртэл бий.

•Инстаграм фильтрийн тухайд гэвэл хамгийн анх 2016 онд (Story) функц нэмэгдсэний дараа үүссэн гэж хэлж болно. Хамгийн анхны туршилтын хувилбар 2017 онд гарсан бөгөөд үүнээс хойш хүмүүс Spark AR team руу хүсэлт илгээн зөвшөөрөл аван хийж эхэлсэн байдаг. Харин одоо бол (Public platform) буюу хүн бүр хийхэд нээлттэй болсон байгаа.

•Инстаграм филтер хийдэг програм бол Spark AR studio байгаа. Энэ програм зөвхөн компьютер дээр ажиллах боломжтой бөгөөд утсан дээрээ ашиглах боломжгүй байгаа.  Хамгийн чухал зүйл бол та заавал код бичдэг хөгжүүлэгч программист байх албагүй хүссэн хүн бүр хийх боломжтой гэдгээрээ онцлогтой юм.

•Миний хувьд 2020 оны 4-р сараас эхлэн үүнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл маш олон төрлийн филтерийг хийсэн билээ. Энэ хугацаанд энэхүү программыг бүрэн ашиглаж сурсан гэж хэлж болно. Зүгээр Youtube үзээд л сурчихсан. Харин график дизайнер хүн бол энийг амархан хийчих юм байна гэдгийг ойлгосон. Учир нь дизайнер хүмүүс ижил төрлийн програм дээр ажилладаг юм байна лээ. Гэсэн хэдий ч би маш сайн сурч чадсан юм. Одоогоор би 50+ эффект хийсэн бөгөөд ихэнх нь миний профайлд хадагалдаж байна. Мөн захиалгаар нэлээн хэдэн филтер хийсэн бөгөөд энэ нь брендийн сурталчилгаанд ашиглагдаж байгаа.

•За юуны түрүүнд Spark AR studio гоо татаж суулгах байгаа. Линкийг хавсаргав:
https://sparkar.facebook.com/ar-studio/download/

•За үүний дараa Youtube-лүү орж tutorial видеог үзээрэй. Та бүхэн эндээс өөртөө хэрэгтэй бүхий л мэдээллийг олох болно шүү. Амжилт хүсье.

Хэрвээ мэдэхгүй зүйл гарвал миний IG profile-руу Direct message бичээрэй.
Миний IG link: https://instagram.com/theganhulug?igshid=1n0wlkz6tdwwj

Эх сурвалж – Ганхөлөг

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Тэтгэлгийн талаар судалцгаая

Оюутан байхдаа сурах зүйлс