Удахгүй шинээр гарах гэж буй Annarasumanara гэх webtoon-ээс сэдэвлэсэн цоо шинэ драмад жүжигчин Hwang In Yeop дүр бүтээхээр болсон билээ. Энэ зохиол нь илбэчний сонирхолтой амьдралыг өгүүлдэг. Тус Netflix цувралын кино найруулагчаар бидний сайн мэдэх Iteawon class, Love in the Moonlight киноны найруулагч ажиллах нь үзэгчдийг улам догдлуулаад байгаа юм.
Hwang In Yeop нь хамгийн хурдан өсөлттэй карьертай яваа жүжигчин бөгөөд True Beauty кино цацагдсаны дараа түүний инстаграм хуудас 2-3 сард 7 сая дагагчаар өссөн юм. Солонгос гэлтгүй олон орны фенүүдийг үүсгэж чадсан бөгөөд хамгийн олон дагагчтай жүжигчдийн тоонд аль хэдийн оржээ. Түүний дараагийн төслийг хүлээж байгаа хүмүүс маш их байна. Түүний инстаграм хаяг одоогоор 7.8 сая дагагчтай байна.
Түүний дараагийн дүр нь эцэг эхийнхээ өндөр шаардлагад нийцэхийн тулд хичээж яваа загвар өмсөгч оюутан. Webtoon зохиол дээрээ тэрээр урсгалаараа нэгэн хэвийн амьдралаас бодит ертөнцийн сонирхолтой үнэнийг танин мэдэж байгаагаар гардаг. Гэхдээ зохиолыг сонирхолтой болгож өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна.Тус Webtoon-ий хураангуй үйл явдлыг тайлбарлавал – Бага байхаасаа илбэчин болох хүсэлтэй нэгэн сурагч охин амьдардаг байлаа. Тэр өөртөө оймс ч авах чадалгүй энгийн бусдаас хараат сурагч охин ч нэгэн нууцлаг паркийн илбэчинтэй таарсанаар өөрийн амьдралыг өөрчлөхөөр шийддэг.
Бүрэн эхээр унших линк – https://www.webtoons.com/en/drama/annarasumanara/list?title_no=77&page=1