in

LoveLove

Амьдралдаа ганцаараа аялал хийж үзэх шалтгаанууд

• Өөртөө итгэлтэй болно

Үүргэвчээ үүрэн замд гарснаас хойш алхам бүр зөвхөн надаас шалтгаалж, алдсан ч оносон ч бүх хариуцлага толгой дээр минь бууж ирдэг учраас цаг минут тутамд өөрийнхөө л төлөө шийдвэр гаргадаг.

• Өөрийгөө олох, дотоод хүнээ сонсоно

Ганцаараа явахад хэрвээ хүсэхгүй бол хэнтэй ч ярих шаардлагагүйгээр өөрийгөө тал талаас нь харах, сонсох, өнгөрснөө эргэцүүлэн бодож, дотоод хүнтэйгээ уулзах цаг маш их гардаг. Ингэж өөрийгөө чин сэтгэлээсээ сонсож чадсанаар би юуны төлөө, яах гэж яваад байна, миний хийж байгаа зүйлс өөрт маань таалагдаж байна уу үгүй юу, цаашид яах билээ гэх мэт асуултуудад хариулт хайж эхэлдэг.

• Бусадтай амархан танилцах чадвартай болно

Хаа явсан газартаа бусад аялагчидтай найз нөхөд болоход нээлттэй, амар байдаг.

• Эрх чөлөөг мэдэрнэ

Товчхондоо юу хүссэнээ хийх бүх зөвшөөрөл таны гарт.

• Бага мөнгө , их зүйл

Миний хэлж чадах ганцхан үнэн зүйл бол хэн ч ганцаараа явсан аюулгүй бөгөөд тийнхүү ганцаарчилсан аялал хийх нь өөрийгөө нээж олох хамгийн шилдэг арга.

• Асуудалтай нүүр тулж сурна

• Биеэ дааж, сэтгэн бодох чадвар сайжирна.

• Аливаа зүйлийн гарц шийдлийг хурдан олж сурна

• Өөрийгөө зөв ойлгуулах чадвар сайжирна.

• Нийтэч болж зөв хүнийг таньж сурна.

• Өөрийгөө ойлгож, хайрлах мэдрэмж төрнө.

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нисдэг завь далайд үзэгддэг шалтгаан

Амьдралдаа өөрчөлт шинэчилэлт хийхээр шийдсэн бол