in

LoveLove CuteCute OMGOMG WTFWTF AngryAngry

Амьдралдаа өөрчөлт шинэчилэлт хийхээр шийдсэн бол

1.Тэмдэглэл бичих.

Өөрт тулгараад буй асуудал, өөрчлөхийг хүссэн зүйлсээ тодорхой болгож тэмдэглэл хөтлөөр

2.Гэртээ бүрэн цэвэрлэгээ хийх

Удаан хугацаанд төвөг болсон шүүгээг цэгцлэх, эвдэрсэн сав суулгыг сэргээн засварлах зэргээр нүдэнд жижиг мэт харагддаг ч өдөр тутмын амьдралд нөлөөлдөг зүйлсийг цэгцлээрэй.

3. Хэрэггүй зүйлсийг зоригтойгоор хаях

Хаяхад хайран гэж бодож байгаа бол хэрэгтэй хүнд нь шилжүүлж өгөх, бэлэглэх зэргээр шийд.

4.Хувцасны шүүгээгээ цэгцлэх

Улирлаас хамааран сүүлийн 1 сар огт байрнаасаа хөдлөөгүй хувцаснууд “хэрэггүй” жагсаалтад багтана. Эдгээрийг ч хэрэгтэй хүнд нь өгч, нүднээсээ холдуулах хэрэгтэй. Том өөрчлөлт золиос шаардана гэдгийг бүү март.

5.Гадаад төрхөө өөрчлөх

Гадаад дүр төрхөө өөрчилснөөр сэтгэл санаа ч өөрчлөгдөх болно. Үсээ засуулах, өөрөөр янзалж сурах, огт өмсөж үзээгүй хувцсаа зориг гарган өмсөх зэргээр бусдад анзаарагдах эсэхээс үл хамааран өөрийн хүслээр өөрийн гадаад төрхийг бүрдүүлээрэй.

6.Дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлэх

Шинэ зүйлийг эхлэхийн тулд одоогийн байгаа ажлаа дуусгах ёстой. Тиймээс дуусгаагүй ажлуудаа жагсаан бичиж эхнээс нь эрч хүчтэй “дайрч” ороод дуусгаарай.

7.Удаан уулзаагүй найзтайгаа уулзах

Харилцаа холбоогүй удсанаас мэнд мэдэхээ ч больсон хэдий ч сэтгэлд тань үнэ цэнэтэй хэвээр байгаа нэгнийг заавал олж уулзаарай.

8.Компьютерээ цэгцлэх

Гар утас, и-мэйл, компьютер дээрх файлууд нүдэнд төвөгтэй харагддаггүй ч хүний цаг завыг үрсээр байдаг. Тиймээс зориуд цаг гарган цэгцэлж, тусгай фолдеруудад архивлаарай. Ирэх онд өөртөө талархах нь лавтай.

9.Эмнэлгийн үзлэгт хамрагдах

Өөрийгөө өөрчлөхдөө эрүүл мэндээ ч хяналтдаа авах хэрэгтэй. Ингэснээр угтан ирэх олон өдрүүдийг эрч хүчтэй, эрүүл чийрэг даван туулж чадна шүү дээ.

10.Өөртэйгөө болзох

Гадуур ганцаараа явахдаа сэтгэл таагүй байдаг уу? Бусдын өмнө ганцаараа гарч, кино үзэж, зугаалахаас бүү ай. Та л өөрийгөө хайрлана шүү дээ. Тиймээс нэг өдрийг өөртөө зориулан дуртай үзвэрээ үзэж, амттай хоол идэн, кофе ууж өөртөө хамгийн сайхан бүхнийг
зориулаарай.

11.Гэр бүлтэйгээ болзох

Гэр бүлээсээ хамгийн дотно хэн нэгэнтэй ганцаарчлан уулзаж “булагнаарай”. Өдөр тутмын ажилдаа түүртээд ээждээ хангалттай цаг гаргаж чаддаггүй бол одоо л хамгийн тохиромжтой үе

12.Өөрийгөө тодорхойлох

Өнгөрсөн жилүүдэд гаргаж байсан бүх төлөвлөгөөгөө нэгтгэн хараад үзээрэй. Хийсэн ажил, тайлан тооцоо гээд өөрийгөө бүрэн тодорхойлоход хэрэгтэй бүхнийг цуглуулан нэгтгэн дүгнэж “Би юу хийсэн бэ?”,”Юуг алдав?” зэргээр алдаанаасаа суралцаж, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаарай.

13.Айдсаа даван туулах

Огт хийж үзээгүй ч хийхийг битүүхэн хүсдэг зүйлсээ жагсаан бичээрэй.

14. Хадгаламж нээлгэх

Өөрийгөө өөрчлөхийн тулд хөрөнгө санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргахуйц
чадвартай байх хэрэгтэй.

15.Ирээдүйд хандан захидал бичих

Жилийн дараа өөртөө хаягласан захиагаа дэлгэн уншихад ямар санагдах бол?

Эх сурвалж -UB LIFE

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Амьдралдаа ганцаараа аялал хийж үзэх шалтгаанууд

Хичээлээ хэрхэн үр дүнтэй хийх вэ?