Энэ киног үзэж байгаагүй хүн тун цөөн биз зарим хүмүүсийн хамгийн дуртай кино эсвэл хүүхэлдэй нь байдаг. Би ч бас дуртай киноныхоо жагсаалтанд багтаадаг билээ . Гэвч энэхүү кинон дээр гардаг Алиса гэх гол дүрийн бодол , үйл явдал сэтгэцийн эмгэгийг шинж тэмдэгтэй төстэй зарим нь ижил байдаг байна.
ШИЗОФРЕНИ
Шизофрени солиорох дэмийрэх шинж тэмдэгээр илэрдэг сэтгэцийн эмгэг юм. Шизофрени эмгэгийн vед илрэх эмнэлзvйн онцлох шинжүүдийг дотор нь (негатив) болон (позитив) гэж хоёр бvлэгт хуваана.
-Негатив шинж тэмдгийн vед тухайн өвчтөнд дөрвөн шинж тэмдэг илэрнэ.
1. Эхний шинж тэмдэг буюу “Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж”: (Сэтгэхvйн хувьд бодит байдлыг тусган авах чадваргvй болдог ба хэл яриа өгүүлбэр зүйн хувьд логик утгаа алддаг. Мөн хоёрдмол байдлаар хандах буюу эмнэлэгт байж шоронд байна г.м )
2. Хоёр дахь шинж буюу “Бие хүн ганцаардах шинж”: ( Бие хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж. бусадтай харилцахдаа цөөн үгээр хариулж, бухимдуу зан авиртай болдог. )
3. Гурав дахь шинж буюу “Сэтгэл зориггvйдлийн хам шинж”: (Сэтгэлийн хөдөлгөөн буурч “баярлах, гомдох, хайрлах, дурлах, сэтгэл зовох” г.м сэтгэл хөдлөлүүд буурч улмаар алга болдог.)
4. Дөрөв дахь шинж тэмдэг буюу “Бие хvний шизофрени өөрчлөлт”: (Дээрх гурван шинж тэмдгийг бүхэлд нь дотроо агуулдаг ба даамжирлаар нь “Бие хүний шизофрени бvдэг өөрчлөлт, Бие хvний шизофрени тод өөрчлөлт, Бие хүний шизофрени гүнзгий өөрчлөлт хэмээн гурав ангилдаг”)
Харин “Позитив” шинж тэмдэг нь:
Шизофрени өвчний солиорлийн vе буюу: Хий vзэгдэл харах, хий дуу хоолой сонсох, агуу ихийн солиорол, хуурамч ой дурсамж нэмэгдэх г.м шинж тэмдгүүдийг өөртөө агуулдаг.
ҮҮНЭЭС үзэн позитив болон негатив шинж тэмдэг илэрсэн хүнийг Алиса-тай алилтган харах боломжтой. Алиса хий юм харж , амьтадтай хүний хэлээр ярьж , нэг муурыг нэг харж нэг алга болгож г.м олон зүйлс ни зүйрлэж болохуйц гэдгийг харж болно.
АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД СИНДРОМ
Зохиолын нэрээр нэрлэгдсэн энэхүү синдром нь аливаа зүйлийн бодит хэмжээ , орон зай , цаг хугацааг ихэсгэж , багасгаж , томруулж , жижигрүүлж хардаг сонсдог хүртдэг синдром юм. Албан нэршил нь MICROPSIA болон MACROPSIA .Ийм синдромтой хүмүүс хэт жижисгэж хэт томруулж заримдаа цаг хугацааны баримжаа алддаг байна. Энэ синдромтой хүмүүсийн яриагаар ихэвчлэн унтахаас нь өмнө , эсвэл хүүхэд ахуйд тохиолдох нь элбэг байдаг байна.Энэхүү синдром нь толгой таллаж өвдөх өвчнөөс үүдэх нь элбэг бөгөөд Алиса гайхамшгийн оронд номын зохиолч ч бас энэхүү өвчнөөс болж шаналж байсан бөгөөд түүнээсээ болж энэхүү зохиолын санааг олсон байж ч болох юмаа. Кинон дээрх алиса нэг жижгэрч нэг томорж байдаг мөн аливаа зүйлийг жижигээр эсвэл хэт томоор хардаг хэсгүүд энэхүү синдромтой төстэй.Macropsia хүн хүрээлэн буй орчны объект , өөрийгөө хэт томруулан харах. Micropsia нь эсрэгээрээ өвчтөнд бүх зүйл утгагүй жижиг тоглоом шиг санагддаг байна. Жинхэнэ өвчтөнүүдэд бодит бус зүйлийг ялгах , нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэх нь маш хэцүү зүйл байдаг байна жишээ нь Зам гарах, олон хүнтэй газраар явах, музей үзэх гэх зэрэг бидний амьдралын бараг энгийн зүйлсийг хийж чадахаа больдог байна мөн хам шинжээр өмнө постон дээр дурдсан социофоби илэрдэг байна.
ПАРАНОЙД СИНДРОМ
Энэ синдром нь энгийнээр Юмсыг хэт төсөөлөн бодох , санаа бодлоо төөрөлдүүлэх байдлаар илэрдэг.
Зарим хүний шүүмжлэлийг хэт нэмж хүндээр төсөөлөн хүлээж авах , хий юм сонсох , зөвхөн гаднаас төдийгүй өвчтөний ухамсарт тохиолддог , мөн хэт болгоомжтой байх зэрэг багтдаг байна. Энэ нь алиса гэх дүрд зарим хэсэгт илэрдэг , тохиолддог байна.
Нэмэлтээр мөн Синдром эмгэг гэх 2 нэр томьёог тайлбарлая.
Өргөн утгаараа синдром гэдэг нь авч үзэж буй зүйлийг үүсгэх, хөгжих нэг механизмаар нэгдсэн органик холбоотой шинж тэмдгүүдийн цогцолбор бөгөөд эмгэг (өвчин) -тэй заавал холбоотой байх албагүй анагаах ухаан ба сэтгэл зүйд нэгтгэгдсэн шинж тэмдгүүдийн багцыг синдром гэж нэрлэдэг; заримдаа энэ нэр томьёо нь бие даасан нозологийн нэгж эсвэл өвчний үе шат (хэлбэр) -ийг илэрхийлдэг.
Эмгэг гэдэг биологи шинжлэх ухааны үүднээс нь бие махбодийн бүтэц зохион байгуулалт болон чадварт орсон өөрчлөлтийг хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3 төрөлд хуваасан байдаг . Үүнд-
1.Бие махбодь сэтгэлзүйн гэмтэл
2. Чадварын алдагдал мөн бүрэн чадваргүй байдал
3.Нийгмийн саад бэрхшээл
Эх сурвалж – Pair Light