Хүн бүхэн тодорхой хэмжээний зөв эсвэл буруу дадал, зуршилтай байдаг. Зуршлыг тархины хэсэгчилсэн зангирал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь сэтгэл хөдлөл, дурсамж, хүний өдөр тутмын хэв маягтай шууд холбоотой байдаг. Хүний зан төлөв зуршил болмогц шийдвэр гаргах чадвар багасах буюу ямар ч эргэлзээгүй тухайн зуршлаа дагадаг болно гэсэн үг юм.
1. ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСЭЖ БУЙ ЗУРШЛУУДАА ТОДОРХОЙЛОХ
Хэд хэдэн асуудлуудыг нэг дор өөрчилнө гэвэл бүтэхгүй, тиймээс аажмаар эхлэх хэрэгтэй. Аливаа зүйлийг шийдвэрлэх нь хүнд их хэмжээний ядаргааг өгдөг учир энэ удаад зөвхөн нэг зуршлаа өөрчлөхөд л хангалттай. Энэ нь маш энгийн дадал байсан ч болно.
2. ЭЕРЭГ ЗУРШЛЫН ТАЛААР СУДАЛЖ, МЭД
Эерэг буюу зөв зуршил гэж чухам юу болох, ямар зүйлс багтдаг талаар судалж, мэддэг байх. Жишээлбэл, хамгийн энгийн эерэг дадал бол дасгал хөдөлгөөн хийх, oрой бүр гэр бүлтэйгээ ширээ тойрч суугаад хооллох, өөрийн идэж байгаа зүйлийнхээ сайн, муу нөлөөг мэддэг байх, бясалгал хийх, өдрийн төлөвлөгөө гаргах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөр бүр талархах гэх мэт…
3. НЭГ ЗУРШЛААС НӨГӨӨ ДАДЛЫГ УРГУУЛАН ГАРГА
Хэрэв та сайн зуршлыг бий болгохыг хүсэж байвал үүнээс цааш дараа дараагийн төлөвлөгөө урган бий болох боломжтой дараах 3 дадлыг санал болгож байна. Өглөө бүр сэрүүлгээ эрт, тогтмол цагт тавь, зөвхөн сэрүүлэг дуугарах бус та энэ цагт тогтож босдог байх ёстой. Өдөрт нэг удаа дасгал хийх хэрэгтэй, танд ердөө 10-20 минут л шаардлагатай.
4. ХЭРЭВ ТАНД ЦАГ БАГА БАЙДАГ БОЛ НЭГ ЦАГТ ХОЁР, ГУРВАН ЗҮЙЛИЙГ БАГТААХ БОЛОМЖТОЙ
Зорилгодоо хүрэхэд саад бэрхшээл хэзээд тулгардаг. Гэвч та амжилтад хүрэхийг хүсвэл бэрхшээлтэй эвлэрч, түүнийг төлөвлөгөөтэй даван туулах хэрэгтэй, бас миний өмнө дурдчилж байсан цагийн менежментийн талаарх постыг уншаарай гэж зөвлье.
5. ӨДӨР БҮР ХИЙСНЭЭР НЭГ Л МЭДЭХЭД ЗУРШИЛ БОЛДОГ
Сайн зуршил төлөвшихөд тууштай жижиг алхамууд нь илүү том зүйлд хүргэдэг. Нэг үгээр аливаа зүйл хялбар байх тусам амжилтад хүрэх магадлал өндөр байна. Та бүхэн урдаа тавьсан зүйлсээ өдөр бүр хийснээр нэг л мэдэхэд зуршил болсон байх болно гэдэгт итгэж байна!