in

LoveLove CuteCute OMGOMG CryCry WTFWTF LOLLOL AngryAngry

Ядаргаанд оруулчихдаг 12 хүчин зүйл

Хаврын улирал болоод та ядарч сульдаад байна уу? Ихэнх хүмүүс үүнд улирлын онцлог, дархлаа зэрэг гадны хүчин зүйлсийг буруутгадаг. Гэтэл таны амьдралын хэвшил, дадал зуршлаас ихээхэн зүйлс шалтгаалдаг байна. Тэгвэл таныг ядаргаанд оруулдаг хүчин зүйлсийн талаар багахан мэдээлэл хүргэе.

Дасгал хийхгүй байх

Эрдэмтдийн судалгаагаар 7 хоногт 3 удаа дасгал хийдэг хүмүүс илүү эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоосон байна. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж таныг эрч хүчтэй байлгах болно. Тиймээс та ядарсан ч гэсэн дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө эрч хүчээр цэнэглээрэй.

Ус уухгүй байх

Таны биед ус дутагдсанаар зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эсүүд багасч, хүчилтөрөгчийн дутагдал бие эрхтэнд нөлөөлж ядрах үндэс болдог.

Төмөр дутагдах

Төмөр дутагдсанаар биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Тиймээс та банана, бяслаг, өндөг, үзэм, дүфү, авакода зэрэг төмрөөр баялаг хүнсийг хэрэглэж заншаарай.

Өглөөний цай уухгүй байх

Өглөөний цай ууснаар та өдрийнхөө эрч хүч, энергийг биедээ авах болно. Харин өглөөний цай уудаггүй хүмүүс, ядарч сульдах нь маш элбэг байдаг гэнэ шүү.

Ажилдаа улайрах

Хамгийн гол нь цагийн юмыг цагт нь хийж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг хойш татаж хийхгүй байсаар нэг дор асар их зүйлийг хийх нь таныг стресстүүлж ядаргаанд оруулдаг байна.

Гурилан бүтээгдэхүүн их идэх

Гурилан бүтээгдэхүүн глицериний найрлага өндөр, сахар ихтэй учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр та амархан ядарч, дархлаа тань сулрах болно.

“Үгүй” гэж хэлж чадахгүй байх

Хэн нэгэнд “үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс та хүсэхгүй байгаа эсвэл цаг хугацаа давчуу амжихгүй зүйлд “үгүй” гэж хэлж сураарай.

Ажлын ширээ замбараагүй байх

Эмх замбараагүй зүйл хүний тархийг амархан ядраадаг гэдгийг Америкийн эрдэмтэд нотолжээ. Таны ажлын ширээ эмх замбараагүй байгаа тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй үргэлж стресстэж, тавгүйтдэг байна.

Амралтын өдрүүдэд ч ажиллах

Энэ нь таны хувьд аль хэдийн дасал болсон зүйл байж болно. Гэхдээ цаг үргэлж ажиллах нь таныг ядаргаанд оруулах хамгийн гол хүчин зүйл. Нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй архаг ядаргаанд орох нь элбэг байдаг.

Унтахаасаа өмнө со.гтууруулах ундаа хэрэглэх

С.огтууруулах ундаа нь төв мэдрэлийн системийг удаашруулдаг байна. Тиймээс та хэрэв унтахаасаа өмнө со.гтууруулах ундаа хэрэглэсэн бол хамгийн багадаа 10 цаг унтаж амрах ёстой гэнэ.

Унтахаасаа өмнө утас оролдох

Компьютер, гар утас, таблетын дэлгэцийн гэрэл хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг байна. Улмаар утас оролдож байх үед нойр хүрдэггүй бөгөөд өглөө сэрж чадахгүйд хүрдэг аж. Мэдээж нойр дутуу үед та амархан ядрах болно.

Хэт их кофе уух

Уг нь кофены тунг тааруулж хэрэглэвэл элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Харин хэтрүүлэн хэрэглэх нь ядаргаанд орох нэг шалтгаан болдог байна. Учир нь, кофе их ууснаар нойр хүрэхгүй болдог ба шөнө хангалттай нойроо авч чадахгүй байх нь ядаргааны гол үндэс болдог юм.

Эх сурвалж: Өдрийн тойм

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Алдартай хүмүүсийн царайг өөр орны дүр төрхрүү шилжүүлбэл

Стресстэй байгаа дээрээ амжилтыг бүтээх нь