Алдарт уран зураач Густав Климт 1862 оны долдугаар сарын 14-нд Вена хотын ойролцоох нэгэн сууринд төрсөн байна. Эцэг нь уран дархан, сийлбэрчин хүн байсан бөгөөд Климтийн гэр бүл дундаж орлоготой л айл байв.
Густав Австрийн урлагийн музей, үйлдвэрлэлийн дэргэдэх дүрслэх урлагийн сургууль төгсөөд барилга архитектурын уран зургийн мэргэжил олж авчээ. Түүний анх туурвисан бүтээлүүд үндсэндээ театрын тайзны томоохон чимэглэл зургууд байж.
Бүгдээрээ түүний Үнсэлт зургийн түүхийг ярьцгаая. Нэгэн гүн хэргэмтэн Густав Климтэд өөрийн хайртай бүсгүйн хөргийг бүтээх захиалга өгсөн гэдэг. Гэтэл хачирхалтай нь бүсгүйн дүр төрхийг харж зурах ёстой байсан Климтэд гүн бүсгүйн дүрсийг буулгаж цутгасан зоос өгсөн байна. Зоосон дээрх бүсгүйн төрх сайн дүрслэлтэй байсан учир тэрээр зөвшөөрсөн аж. Густав энэхүү зургийг бүтээж гүнтэнд өгсөнөөр хожим түүний хамгийн алдартай зургуудын нэг болж чаджээ.Гүнтэний хайрт бүсгүй зургийг харсан даруйдаа гэрлэхийг зөвшөөрч удалгүй тэд хуримын аялалдаа гарсан гэдэг.
Зургийг ажиглавал алтан нөмрөг нь тэднийг орон зайнаас тусгаарлан хамгаалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Цэцэг алагласан ногоон дэвсгэр тэднийг хамгаалж байгаа амьд хил хязгаар шиг. Цаана нь харин таньж мэдэхгүй бараан бүхэн оршино. Тэдний царай бодит байдлаас тасран ямар нэгэн цаг хугацаа, орон зайд хамаарахгүй байгаа мэт амгалан харагддаг.
Климт зургуудаа зурахдаа өвөрмөц дүр төрх бүрдүүлэхийн тулд үнэт материалаар зургуудаа чимэглэх дуртай байжээ. Түүний ихэнх зургуудад давтагддаг ширхэглэг буюу алтадмал хээ угалз нь түүний хамгийн алдартай зургуудад дүрслэгдсэн байдаг.
Хэрвээ та хайртай нэгэндээ бэлэг бэлэглэхээр болвол, хайртай нэгнээ олсон бол FREYWILLE брэндийн Gustav Klimt-н уран бүтээлийн коллекцыг заавал сонирхож үзээрэй.