Хэрвээ та өмнө нь Австрийн Вена хот руу зочилж байсан бол хачирхалтай, хэвшмэл биш барилгууд олж харсан гэдэгт итгэлтэй байна. Европод доох зурагтай ижил барилгууд олон бөгөөд энэ нь жуулчдыг соронз шиг татдаг аж.
Эдгээр барилгууд нь Австрийн алдарт зураач, архитекторч Хундервассерын бүтээлүүдээс сэдэвлэсэн байдаг. Тэрээр 1928 онд Вена хотод төрсөн бөгөөд залуу насандаа өөрийн хэв маягийг олох гэж аялахдаа алдарт бүтээлүүдээ туурвижээ.
Хундертвассерын бүтээлүүдийн тогтворгүй, тэгш хэмгүй байдал нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр өөртөө татдаг. Гоо сайхан гэдэг нь тэгш хэмд баригддаггүй гэдгийг түүний зургууд баталдаг юм.
Hundertwasser Түүний уран зургуудыг хараад ер бусын, баригдаагүй, эрх чөлөөт, дураараа мэдрэмж төрнө. Ганц үгээр илэрхийлвэл өвөрмөц. Тод хурц өнгөнүүд, тэгш хэмт бус зураасууд, байхгүйг байлгаж болох мэт шинэлэг өнгө аяс.
Таны дотор ямар нэгэн зүйлд баригдаагүй эрх чөлөөт мэдрэмж оршдог бол та Австрийн алдарт FREYWILLE брэндийн Hundertwasser-н коллекцоор өөрийгөө илэрхийлээрэй.