in

LoveLove OMGOMG CuteCute

Төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгахад туслах 5 хандлага

  1. Яагаад гэж асуухаасаа битгий ай

Бид бага байхдаа өдөр бүр яагаад гэдэг асуултыг хэн нэгнээс асуудаг байсан ч том болж насанд хүрсэний дараа энэ асуултын тоо цөөрсөөр, алга болдог. Энэ хандлага нь бидний юм сурах мэдэх хүсэл, сониуч байдлыг унтрааж, хөгшин сэтгэлгээтэй болгодог бөгөөд мэдэхгүй бол дуугүй л байж байх ёстой мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. Хүн аливаа зүйлийг шинээр олж мэдэх, хүссэн мэдээллээ өөрийн болгох, шинэ зүйлд сониучирхан дурлах үед тархи идэвхтэй ажиллаж, мэдээллийг өөрийн болгосны дараа аз жаргалтай болдог байна. Тиймээс үнэхээр сурахыг хүсч байгаа, сонирхлыг чинь татаж байгаа, мэдмээр байгаа зүйлсдээ төвөггүй ЯАГААД гэж асуудаг хандлагийг өөртөө суулгаарай. Өөрөөр хэлбэл сониуч зангаа битгий гээгээрэй

2. Өөрийн мэдсэн зүйлээ хэн нэгэнтэй харамгүй хуваалц

Бид шинэ мэдээлэл аваад хэн нэгэнтэй хуваалцах үед тэр мэдээлэл бидний тархинд илүү удаан хадгалагдаж, өөрийн мэт болдог. Иймээс та өөрийн болгохыг хүсч байгаа тэрхүү ур чадвартай холбоотой мэдээллийг сонирхол нэгтэй хэн нэгэнтэй харамгүй хуваалцаж байгаарай. Шалгалтанд бэлдэх үед, PPT тавих үед ч мөн адил энэ дүрэм үйлчлэх бөгөөд та шинэхэн мэдлэгээ бусадтай хуваалцсанаар мэдлэг таны тархинд илүү бат бөх сууж, таны нэг хэсэг болдог байна. Энэхүү хандлага нь та бусдад хэрэгтэй үнэ цэнэтэй мэдээлэл өгөнгөө өөртөө ч мэдлэгээ бататгаж авах 2 талдаа ашиг тустай арга юм.

3. Өөрийн ирээдүйд хандаж захиа бич

Сонирхолтой сонсогдож байна уу? Энэ хандлага нь заавал захиа ч биш видео аудио хэлбэрээр ч байсан болно. Зүгээр л ирээдүйд өөрөөсөө юу хүсч хүлээж байгаагаа байнга сануулна гэсэн үг юм. Хүн хэн нэгний итгэлийг авсан үедээ жирийн үеэсээ илүү шаргуу бүтээлчээр тухайн ажлыг хийж ард нь гардаг. Өөрөөр хэлбэл итгэлээр хөшүүрэг хийж байна гэсэн үг. Өөрөө өөртөө итгэх итгэл гэдэг бусад хүмүүс чамд итгэх итгэлээс илүү хүчтэй тул чи өнгөрсөн цаг хугацаандах өөрийнхөө урмыг хугалахгүйн тулд илүү хичээж, өөрийнхөө итгэлээр өөрийгөө хөшүүрэгдэх болно. Яг одоо утсаа аваад 1 жилийн дараах өөрөөсөө хүсч байгаа зүйлсээ өөртөө хэлж хадгалаарай. 1 секунд өнгөрсөний дараа та өнгөрсөнд байсан өөрийнхөө итгэлийг хугалахгүйн тулд үйлдэл хийж эхлэх болно. Мөн гутарсан үедээ тэрхүү захидал, бичлэгээ эргүүлж нэг үзэж байгаарай

4. Алдаанууддаа талархалтай ханд

Бид бүхэн аливаа ажлын явцад их бага гэлтгүй алдаа их гаргадаг. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Буруу шийдвэр мухар замд аваачиж ч болно. Гэхдээ алдлаа гээд сөхөрсөн чигээрээ битгий суугаарай. Чи ингэж алдсанаараа дахиж алдахгүй байх мэдлэг чадварыг өөртөө олж авч илүү хурдан гүйх сэдэл авах болно. Гэхдээ алдчихлаа гээд гуниглах мэдрэмжээ өөдрөг байдлаар солих гэж бүү хүчлээрэй. Энэ нь сэтгэл зүйн дарамтад аваачина. Харин өөрийн алдаануудыг хүлээн зөвшөөрөөд өөрөө өөрийгөө уучлаад илүү хүчтэй эргэн ажилдаа ороорой.

5. Техник технологитой хөл нийлүүл

Бидний амьдралд цаг хугацааг хэмнэх олон төрлийн техник технологиуд гарч ирсээр байна. Бид хүссэн үедээ хаанаас ч хэзээ ч мэдээлэл авч, шинэ зүйл сурах мэдэх боломжтой болсон. Ийм цаг үеийг өөрийн талд ашиглаж, хэрэгтэй мэдээллийг боломжтой хэл дээрээс нь төвөггүйхэн олж, цагаа хэмнэх апп ашиглаж, сошиал хэрэглээгээр давуу талыг бий болгоорой. Хэдхэн жилийн өмнө аливаа зүйлийг бүтээх нь их цаг хугацааг шаарддаг байсан ажлууд өнөөдөр технологийн тусламжтайгаар маш хурдан хийгдэж болохоор болсон. Та ч мөн өөрийн ажилдаа хэрэгтэй тустай гэсэн бүх технологийн тусламжийн эрэл хайгуулд гарч хүнд хэцүүгээр биш ухаалгаар уулын оргилд гарах замыг хайгаарай. Нэг ийм үг байдаг даа. Work hard гэдэг үгийг мартаад Work smart.

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдгээр шинж чанарууд таарч байвал та EQ өндөртэй хүн юм

Ямар өнгийн үс ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?