- Нил ягаан өнгийн үс
Энэ өнгийн үс нь тогтвортой мөртлөө энхрий дүр төрхийг бүрдүүлж өгдөг. Бүх хэлбэрийн нүүрэнд төгс зохицдог ч цайвар арьстай хүмүүст илүү сайн уусаж зохидог байна.
2. Улаан өнгийн үс
Энэ өнгөөр үсээ өөрчилсөнөөр шийдэмгий дүр төрхийг өөртөө бүрдүүлэх боломжтой. Мөн олны дундаас онцгой гэгчээр хаанаас ч хараад таныг таних боломжтой болно гэсэн үг юм. Өөртөө итгэлтэй, хурц, хүчтэй, гал цогтой харагддаг. Цайвар арьстай жижиг хэлбэртэй нүүрэнд илүү сайн зохидог байна.
3. Хүрэн бор өнгийн үс
Судалгаагаар төрөлхийн хүрэн бор өнгийн үстэй хүмүүс илүү мэдрэг, өндөр мэдрэмжтэй, амархан гомдомхой хүмүүс байдаг байна. Эргэн тойрны асуудлыг анзаараагүй юм шиг хэрнээ, асуудлыг хүнд хүлээж авахгүйг их хичээдэг хүмүүс байдаг. Энэ өнгийн үс нь бүх төрлийн хэлбэртэй нүүр, ямар ч төрлийн арьсанд уусч орж шингэж өгдөгөөрөө давуу талтай
4. Хар өнгийн үс
Ийм өнгийн үс нь хүнийг илүү эрэмгий санагдуулдаг байна. Хэрвээ та үсээ өөрчилж үзээгүй, хар өнгийн үстэйгээ байгаа бол, магадгүй өөрөө өөртөө их хурц харцтай юм шиг мэдрэгддэг бол үсээ цайруулж үзэхийг санал болгож байна. Энэ өнгийн үс нь бүх төрлийн арьсанд гайхалтай зохицдог.
5. Улбар шар үс
Зууван царайтай хүмүүст энэ өнгө гайхалтай зохицдог. Цагаан болон улбар шар өнгө нь хэзээд трендээ алддаггүй үсний өнгүүд юм. Хавар, намар болохтой зэрэгцэн хүмүүсийн үсээ өөрчилж буй шинж чанарыг ажиглавал ихэнх нь тод улбар шар эсвэл цагаан болгож өөрчилж буйг та анзаарч харж болно.
6. Ягаан ба шар өнгийн үс
Таны харц их хурц бол энэ 2 өнгө царайг их зөөллөж өгдөг. Жаргалтай, гэнэн, дүрсгүй дүр төрхийг бүрдүүлнэ. Цайвар арьстай хүмүүст илүү сайн уусч орж ирдэг бөгөөд хүний инээдийг илүү тодотгож өгдөгөөрөө бусад өнгөнүүдээс онцлог.
7. Хөх ба ногоон үс
Энэ өнгөнүүд тэр бүр түгээмэл ашиглагддаггүй. Тийм ч учраас этгээд нууцлаг содон сэтгэгдэл төрүүлдэг. Хөх өнгө бол далайн өнгө. Ийм өнгийн үс нь хүний нүдийг их гүнзгий, олон зүйл бодуулсан юм шиг харагдуулахад нөлөөлнө. Харин ногоон өнгө нь илүү сүнслэг, дотоод ертөнц, байгалтай ойрхон мэт санагдуулах вий.