Бэрсүүт жүрж + нойрсуулах эм
Жүржинд агуулагдах бодис нь хоол боловсруулах систем болон элэгний ферментийн замыг хааснаар тайвшруулах эмний нөлөөг өөрчилж орхидог байна. Нэг дор хамтад нь хэрэглэвэл дотор муухайрах, гүйлгэх шинж тэмдэг үзүүлдэг.
Согтууруулах ундаа+ өвчин намдаах эм
Энэ хоёр нийлсэнээрээ жинхэнэ утгаараа хүний элгийг алж орхидог. Ацетамирнофен гэх тайвшруулах эмэнд байдаг бодис нь элгийг маш их гэмтээдэг. Тиймээс дээрх 2 зүйлийг нийлүүлж хэрэглэснээр аль нэгийг нь хэрэглэснээр хэд дахин илүү хор нөлөөтэй байх нь.
Жирэмснээс хамгаалах эм + антибиотик
20-оод жилийн өмнө тетрациклин антибиотик нь жирэмслэлтээс хамгаалах эмний үйлчилгээг дарж, үр тогтоох магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон. Хэрвээ жирэмснээс хамгаалах эм бэлдмэл ууж байгаа бол дээрх антибиотикийг уусан үедээ өөр хамгаалах арга хэрэгслийг ашиглаарай.
Кофе + energy drink
Орой хүртэл ажиллах ёстой бол energy drink уудаг хүмүүс цөөнгүй. Гэхдээ дээрх хоёр сэргээгчийг 3-4 цагийн дотор хамт хэрэглэвэл сэргээш болохгүй. Зүрх савлах, гүйлгэх, дотор муухайрах, салганах шинж тэмдэг үзүүлдэг. Energy Drink нь кофенд байдгаас илүү коффейн агуулдаг дээрээс нь хэд хэдэн эмийн ургамал бас болоогүй бөөн сахар агуулдаг. Иймээс хоол боловсруулах эрхтнийг чинь хямрааж орхидог. Хүний хоол боловсруулах эрхтэн бидний хамгийн чухал гэгдэх аз жаргалын даавар, тайван байдлын даавар гэх мэт чухал даавруудыг идсэн хоолноос шалтгаалан үйлдвэрлэж тархи руу илгээдэг бөгөөд дээрх 2-ыг зэрэг хэрэглэвэл та гэнэт маш их уур уцаартай болж мэдэх юм. Хэрэв та санамсаргүй 2-ланг нь зэрэг хэрэглэсэн бол араас нь их хэмжээний ус уугаарай гэж зөвөлье. Өөрийгөө сэргээх гэж байгаад бүр хямралд оруулах эрсдэлтэй байх нь байна.