Доорх асуултуудын аль хувилбарыг сонгож байгаагаа анзаараарай.
- Синглэ байхдаа олон нийтийн газар нялуурч буй хосыг хараад чи
А. Гэртээ очиж нялуураасай гэж бодно
Б. Хэзээ нэг цагт би ч гэсэн ингээд сууна биз дээ гээд өөрийгөө тайвшруулна
В. Ниэ ямар хөөрхөн хоёр вэ гэж бодно
2. Хайртай хүн чинь 9 дэх хундагаа уугаад тасрахын өмнө би чамд хайртай гэвэл
А. За тийм байх оо гэж бодонгоо дотроо инээнэ
Б. Яг ийм үе дээрээ хэлээд байхдаа ч яахав дээ хөөрхөн гар вэ л гэж бодно
В.Зүгээр л тэврэнэ
3. Хайртай хүндэлдэг байсан хос чинь хоорондоо муудалцаад салбал
А. Сална гэж мөрийцсөн байсан найзаасаа мөрийгөө авахаар залгана.
Б. За эргээд нийлнэ дээ гэж дотроо бодно
В. Яагаад ч юм өөрөө салсан юм шиг харуусна
4. Арай романтик санагдаж байгаа нь аль нь вэ?
А. Краш чинь чиний нэрийг цээжлээд нэрээр чинь байн байн дуудах
Б. Хэн нэгэн чамд амттай зүйлээр гэнэтийн бэлэг барих
В. Аяллын санал тавиад санаанд орохооргүй газар луу гэв гэнэт явахаар болох
Ихэнх нь А бол – Чамайг хэн нэгэн гомдоосон уу?
Хайр бол чиний хувьд жаргалтай санагддаг ч нөгөө талаараа тамтай төстэй. Нялуун зүйлс, гэнэтийн бэлэг гэхээсээ илүү бодит байдал дээр хэн нэгэн чамаар тоглохыг зөвшөөрдөггүй нэгэн бололтой. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд Rockit Bay-н эвдэрхий хүн дууг зориулж дуулж өгөхөөс сийхгүй байх нь. Тархиараа бүх шийдвэрийг гаргаж байна. Яагаад гэвэл зүрх дандаа бүтэлгүйтдэг учраас гэж дотроо боддог нэгэн.
Ихэнх нь Б бол – Сэрэмжтэй гэхдээ хайртай
Зүрхээ шархлуулах хайранд байдаг л зүйл гэдгийг чи мэддэг нэгэн болжээ. Гэнэтийн зүйлсээр дүүрэн байсан учраас жаахан уйдамхай болчихсон байх магадлалтай. Хайрладаг ч гэсэн сэрэмжтэй нэгэн. Би чамд хайртай гэх мэт үгс нээх их догдлуулахаа больсон ч хүнд итгэж чадна. Өөрөөр хэлбэл хайр дурлалд балансаа алдаад уначихдаггүй, зүрх тархи хоёроо зэрэг ажиллуулж чаддаг байх нь.
Ихэнх нь В бол – Жинхэнэ үлгэрт гардаг хайранд итгэдэг
Зүрхээрээ мэдэрч амьдарч байгаа хүн юм. Хайрлаж итгэх бүхнээ алдаагүй тул хэн нэгнээс маш өндөр хүлээлтийг хүлээх болно. Нөгөө хүнээ ч тэгж хайрлана. Гэхдээ хэт өндөр хүлээлт заримдаа хамгийн гунигтай мэдрэмж рүү хөтөлдөг ч өөрийн энэ бүх зүйлийг сайхнаар хардаг зангаа битгий гээгээрэй. Чамтай уулзсан хэн нэгэн үнэхээр азтай юм.