Доорх асуултуудын хариу доор байгаа тул аль сонголтыг хийснээрээ өөртөө оноо өгч сонжоорой.
- 5 жилийн дараа өөрийгөө алиар нь төсөөлж байна вэ?
А. Өөрийн мөрөөдөлдөө хүрэхээр яаран догдолж, төсөөллийн самбараа дүүргэж, зорилгоо биелэхийг тэсэн ядан хүлээж байгаагаар
Б.Сугалаанд л хожихгүй бол нээрээ ямар ч өөрчлөлт гарахгүй дээ
В. Жаахан төөрөгдсөн байдалтай дахин шинэ зүйл туршихаар эргэлзэж байх болов уу?
2. Ажил чинь өөр хот руу өндөр цалинтай болж солигдохоор болвол яах вэ?
А. Яг үнэндээ гэр бүлээсээ найз нөхдөөсөө холдох хэцүү шд
Б. Давуу сул талыг нь бодолцож үзнэ. Гэхдээ байна шдээ. Яг тийм боломж бараг гарч ирэхгүй байхаа даа.
В. Боломжийг шууд ашиглана. Амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлэхэд бэлэн байна.
3. Ихэнх өглөө чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
А. Сэрмээргүй. Дахиад л нөгөө уйтгартай амьдрал гэж бодохоор буцаад унтмаар
Б. Өмнө орой нь маргааш нь хийх бүх ажлаа төлөвлөчихдөг болохоор түүнийгээ амжуулах гээд яаран босдог.
В.Маш их эрч хүчтэй. Гэхдээ тэр их хүчээ яг юунд зарцуулахаа мэдэхгүй ч юм шиг мэдрэмж.
4. Болзож байгаа хүнээ заяаны ханиа биш гэж дүгнэвэл чи яах вэ?
А. Хүн өөрчлөгддөг болохоор илүү үнэнчээр үерхэнэ.
Б. Сална. Өөртөө шинэ боломж олгож үзээд өөр харилцааг эхлүүлнэ.
В.Зүгээр юм бодохыг хүсэхгүй байгаа болохоор урсгалаараа явж байвал болно биз.
5. Ажил дээрээ тушаал дэвших гайхалтай боломжийг сонсвол чи яах вэ?
А.Боломжийг алдахгүй шууд өөрийн танилцуулгыг илгээнэ. Энэ мөчийг л хүлээж байлаа.
Б.Хэн дэвших бол гэж бодно. Одоо байгаа ажлаа дэвшүүлмээргүй байна.
В. Даргаа ямар нэг юм хэлэхнүү ажиглана. Хэрвээ дэвшээч гэвэл танилцуулгаа явуулнаа.
Доорх хариултаар оноо өгөөрэй.
/1. А-0 Б-2 В-3 2. А-2 Б-1 В-0 3. А-2 Б-0 В-1 4.А-2 Б-0 В-1 5. А-0 Б-2 В-1 /
Нийт оноо чинь 0-3 байвал – Хүрэх газар луугаа хурдаа авсан нэгэн
Чиний зорилго тодорхой, юу хүсдэгээ мэддэг, ирээдүйд хамт байхгүй хүнтэйгээ цаг заваа дэмий гарздахгүй. Амжилтанд ч нугасгүй. Гал халуун адал явдалтай харилцаанд дуртай. Хурднй замаар маш хурдтай урагшилж байгаа нэгэн. Өөрөөсөө энэ миний хүсч байгаа амьдрал мөн үү гэж асуугаарай. Хэрвээ мөн бол чи үнэхээр өдөр тутамдаа амьдарсан шиг амьдарч байгаа нэгэн юм.
Нийт оноо 4-7 байвал – Амжилтанд хүрэх замаа сэрэмжтэй ажиглаж байна
Чамд боломж хангалттай байдаг ч чи их сэрэмжтэй нэгэн. Эрсдэл гаргахаас эмээж баталгаатай хөдлөхийг хүсдэг. Бүх зүйлийн бат араанд нь тайван байлгах итгэлтэй болгосон цагтаа чи хурдаа авдаг. Түүнээс наана чимээгүй замаа ажиглан удаан гэгч нь урагшилна. Хэзээ ч ухрахгүй ч бас хурдаа хүчтэй авахгүй. Гэхдээ чамайг хурдаа нэгэнт авбал юу ч зогсоож чадахгүй байх. Эрсдлийг тооцдог зан бол давуу тал. Гэхдээ хурдаа өшөө нэмээд үзээрэй.
Нийт оноо 8-10 байвал – Өөрийгөө битгий дутуу үнэл
Чиний сэтгэл санаагаар хэн нэгэн тоглож орхисон эсвэл хүчтэй байсан тэр цаг үе чинь хаа хол өнгөрсөнд үлдсэн юм шиг мэдрэгдэж байгаа байх. Гэхдээ зүгээр дээ. Чи одоо байгаагаасаа хэд дахин илүү байж чадна.Өөрийнхөө хүсч байгаа зүйлийг дахин олж, үргэлж хийхийг хүсдэг байсан тэр зүйлдээ эргээд оч. Тааруухан харилцааг ардаа үлдээгээд өөрийн замаа өөрийн гараар бүтээгээрэй. Чамд аз уаргал өгдөггүй бүхэнд баяртай гэж хэлээрэй.