Ямар нэгэн эм ууж өвчнөө дараад л гүйгээд байна уу? 100 гаруй толгой өвдөх шалтгаан бий. Гэхдээ юунаас болж байгааг нь заавал оношлуулаарай.
Яагаад толгой өвддөг вэ?
- Мэдрэлийн судлууд нарийссанаар / өвөл малгай өмсөхгүй гүйгээд байгаа юм биш биз?/
- Хоолой өвдсөнөөс болж, залгиур эрхтэн гэмтэх үед
- Толгой хүзүү мөрний булчингаас шалтгаалдаг / удаан суугаад байвал бас толгой өвддөг байх нь/
- Тархины гадар болон суурин дээр орших судсуудаас шалтгаалсан өвдөлт
Хүнд өвчин байж магадгүй шинж тэмдэг
- Өглөө эрт толгой өвдөөд эхэлдэг бол
- Ханиах найтаах эсвэл түргэн хөдлөхөд өвддөг бол
- Толгой чинь өвдөхөөрөө дотор чинь эвгүй болохгүйгээр бөөлжөөд байвал
- Сэтгэл санаанд чинь мэдэгдэхүйц өөрчлөлт оруулаад эхэлсэн бол
- Үе мөчүүд чинь толгой чинь өвдөх үед сулардаг бол
- Уналт таталт өгвөл
Дээрх шинжүүд байвал мэргэжлийн эмчид заавал хандаарай. Байнга эм уугаад байх муу болохоор эм уухгүйгээр хэрхэн өвчнөө намдаах аргыг хүргэе.
Хэрвээ зүгээр л ядраад толгой чинь өвдсөн бол сармис их тус болно. Сармисны ханд уугаарай. Харин таллаж өвдвөл давстай мөстэй усаар жин тавихыг санал болгож байна. Удаан хөдөлгөөнгүй суугаад хүзүү нурууны чинь булчин чангарсанаас болж өвдсөн бол гоньдны ханд бэлтгэж уухад гэмгүй. Гэхдээ нэтээс мэдээлэл хайгаад байлгүй эртхэн очиж үзүүлээрэй. Биеэ бодоод бүтээлч байгаарай. Амжилт.