in

CuteCute LoveLove OMGOMG CryCry LOLLOL WTFWTF AngryAngry

Чи хэр нөхөрсөг вэ? Сонжоо

Аль хариултыг нь сонгож байгаагаа ажиглаарай.

1.  Сайн найзтайгаа хамгийн дуртай хоолны газартаа уулзахаар болов. Дуртай хоолоо иднэ гэхээс бүр баярлаад байж байтал найз чинь шинээр нээгдсэн газар орж үзье гэж гуйвал яах вэ? / Тэр газар нь дан халуун ногоотой хоол байдаг/ Чиний өгөх хариулт –

А. Өө тэгье өө. Хаана ч орсон яахав. Солонгос хоол ч идсэн яахав. Ер нь юу ч идсэн яахав. Хамт гоймондсон ч болж байна.

Б. Би халуун ногоонд дургүй шд. Гэхдээ яахав чамайг бодоод зөвшөөрье дөө

В. Анх орно гэж ярьсан газартаа бандан тас.

2. Найз чинь хуримын үйл ажиллагаандаа туслахыг хүсэв. Маш олон ажил байгааг мэдсэн чиний хариулт

А. Өө юу вэ ийм их юм хийх юм уу? За хийе өө.

Б. Юу ч хэлэхгүй зүгээр л бодно.

В. Бүх ажлын жагсаалт төлөвлөгөөг гаргаад хүмүүст ажлыг нь яс тэнцүү хувааж өгөөд өөрийнхөө хариуцсан ажлыг л хийнэ.

3. Friends цувралын 3 эмэгтэйгээс алинтай нь илүү найзлах байсан бэ?

А. Phoebe

Б. Rachel

В. Monica

4. Ямар нэгэн уулзалтан дээр чи

А.Нойлд оочирлож байхдаа ч хамаагүй хэн нэгэнтэй юм ярьчихсан зогсож байж мэдэхээр хүн

Б.Зөвхөн нийлдэг хүмүүстэйгээ л байх дуртай

В. Хэрэгтэй яриа өрнүүлж, цагийг үр дүнтэй үлдээхийг хичээнэ

5. Дотны найз чинь ажлаасаа хөндийрөөд амралтын өдрөөр салхинд хол гарна гэвэл чи юу гэх  вэ?

А. Амралтын өдөр биш байсан ч зөвшөөрнө шд. Явалгүй яахав дээ.

Б.Их ажилтай байнаа. Тэгсэн ч гэсэн явъя даа.

В. Энэ удаа ажилтай болохоор явж чадахгүй нь ээ гээд шууд хэлнэ.

Ихэнх хариулт А бол – Хаана ч хүнтэй ая эвээ олчихдог нэгэн

Чамд ямар ч хямсгар зан байхгүй ээ. Үргэлж найзуудынхаа шийдвэрийг дуртай хүлээн авдаг. Шинэ содон бүхэнд очиж үзэх сониуч зантай. Ганцаараа байх дургүй. Гэхдээ тэднийг биш зарим үед өөрийгөө сонсож үзээрэй. Чи найзуудынхаа аврагч биш шүү дээ. Үнэхээр өөдрөг нөхөрсөг хүн юм. Чам шиг найзтай байна гэдэг азтай хэрэг.

Ихэнх хариулт Б бол – Бусдыг гомдоох дургүй

Чи өөрийн юу хүсч байгаагаа мэддэг. Өөрийн гэсэн зорилготой хүн. Гэхдээ бусдыг гомдоох дургүй тул үгүй гэж хэлж чаддаггүй. Энэ нь чамд нөхөрсөг зан чинь байгааг баталж байгаа юм.Гэхдээ тэд ч гэсэн найз бол чиний шийдвэрт буулт хийх ёстой шүү гэдгийг санаарай. Харилцан буулт хийж бие биедээ ашигтай замыг хайж ол. Завгүй байхдаа найзуудынхаа шийдвэрийг зөвшөөрч өөрийн ажлыг алж байна гэсэн мэдрэмж битгий аваарай.

Ихэнх хариулт В бол – Төлөвлөгч нэгэн

Чиний ясны төлөвлөгөөтэй, урьдаас тооцдог зан чинь бусдад жаахан хэцүү тусна. Гэхдээ чи өөртөө үнэнч хүн юм. Бас шударга. Хэн нэгэн төлөвлөсөн зүйлийг чинь үл тоон урьдаас мэдээлэлгүй үйл ажиллагаа зохиочихвол чи түүнд хэзээ ч очихгүй. Яагаад гэвэл чамд өдөр тутмын зорилго зорилт бий. Гэхдээ хааяа ч гэсэн найзуудтайгаа уулзаж байгаарай. Уян хатан байж бүхнийг өөрийн хүссэнээр байлгах гэж бүү хүчлээрэй.

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Толгой нь байнга өвддөг нэгэн рүү илгээдэг нийтлэл

Өглөө эрт босч их бүтээмжээ нэмэхийг хүсдэг хүмүүст зориулсан нийтлэл