in

LoveLove CuteCute

Стив Жобсын амьдралыг өөрчилсөн асуулт

Компьютерийн суут Стив Жобс 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулснаас хойш бүхий л цаг заваа өөрийн ажилдаа зарцуулж ирсэн. Тэрээр компанийн хурал цуглааныг алгасдаггүй хариуцлагатай нэгэн байж. Харин түүхэндээ ганц л удаа хурлаа тасалж байжээ. Магадгүй та бүхэн “Тийм хариуцлагатай хүн яаж хурлаа тасалж чадсан байна аа? Их л чухал шалтгаантай болоод тасалсан байх даа?” хэмээн бодож байна уу? Стив Жобс тэрхүү хурлыг нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй анхны болзоогоо өнгөрүүлэхийн тулд тасалсан бөгөөд хожим нь тэр бүсгүй түүний амьдралынх нь хань болсон юм.

Нэгэн удаа Стив их сургуульд илтгэл тавьжээ. Танхимд түүний ирээдүйн эхнэр Laurene Powell сууж байв. Стивд ч бүсгүй таалагдаж илтгэлийнхээ дараа утасны дугаарыг нь авсан байна. Мань хүн удаан хүлээхийг хүссэнгүй. Тэр даруйдаа л бүсгүйг оройн зоогонд урихаар шийджээ. Гэхдээ нэг асуудал байв, учир нь тэр өдөр чухал хурал төлөвлөсөн байж.

Тэгээд Стив машиндаа суугаад өөрөөсөө нэгэн асуулт асуусан гэдэг. “Хэрвээ өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би юу хийх байсан бэ?” гэж. Хэсэг хугацаанд бодсоны эцэст Стив Жобс буцаж сургууль дээр очоод Laurene-ийг дагуулан анхны болзоондоо явсан байдаг. Тэр мөчөөс хосуудын түүх эхэлсэн байна.

Магадгүй мөнх зүйл гэж байдаггүйг ойлгох нь энэ амьдралын жинхэнэ мэргэн ухаан. Хэрвээ хүн үүнийг санаж л байвал түүний дотор хүсэл тэмүүлэл, хатан зориг асаж бидний хэлж заншсан амьдрал гэдэг зүйлд илүү гүнзгий шумбах боломжтой болдог.

Тийм ч учраас энэхүү асуултыг өөрөөсөө байнга асуугаарай. Энэ асуулт амьдралын чинь хамгийн чухал зүйлсэд төвлөрөхөд тус болох юм шүү!

Харин одоо танаас асуух нэг зүйл байна.

Өнөөдөр таны амьдралын сүүлчийн өдөр байсан бол та юу хийх байсан бэ?

Эх сурвалж “Steve Jobs” Walter Isaacson

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өглөө эрт босч их бүтээмжээ нэмэхийг хүсдэг хүмүүст зориулсан нийтлэл

Тухайн өдрийг эерэг болгох жижигхэн алхмууд