- E-mail эсвэл Facebook хаягийнхаа кодыг өөртөө эрч хүч эсвэл аз жаргал өгөх утгатай болгон өөрчлөх
Энэ нь бидний тархинд холбоотой эерэг дурсамж төсөөллүүдийг дууддаг. Сошиал рүү нэвтрэх бүртээ эерэг сэтгэл хөдлөлийг аваарай.
- Зурагт эсвэл утас ширтэж байхдаа хооллохгүй байх
Бидний зан араншинд хамгийн чухлаар нөлөөлдөг зүйл бол бидний хоол боловсруулах эрхтэн. Яагаад гэвэл бидний хамгийн чухал дааврууд тэндээс үүдэн тархинд очдог. Харин тархи хоолноос өөр зүйлд анхаарал нь төвлөрсөн байх үедээ 40 хувиар илүү их хоол идэхээс гадна маш хурдан иддэг байна. Өөрөөр хэлбэл амтлах, зажлах үйлдлүүд дутуу үйлдэгдсэнээр ходоодонд ачаалал өгөх нь нэмэгдэж улмаар хоол боловсруулах систем хямран, зан аашинд сөргөөр нөлөөлдөг байх нь.
- Хэн нэгэнд мэндчилгээ илгээх
Өнөөдөр таньдаг нэгний чинь хувьд чухал өдөр бол мэндчилгээ явуулаарай. Магадгүй удаан холбоо бариагүй эмээ өвөө, найзууд руугаа холбогдож сонин сайхныг нь сонсож болох юм. Судалгаагаар хэн нэгэнд сайн сайхныг хүсэх нь бидний амьдралд эерэгээр нөлөөлдгийг тогтоосон байдаг. Календараа гаргаад чухал өдрүүдийг тэмдэглээрэй.
- Хайрын харилцаан дээр уламжлал болсон өөрсдийн гэсэн дадалтай болох
Жишээлбэл ням гаргийн өглөө болздог газартай болоорой. Кофе уунгаа шинэ долоо хоногоо ярьдаг жижиг кафе ч юм уу. Хэрвээ ийм нэг долоо хоногийн чухал өдөртэй болчихвол та хоёр тэр өдрөө тэсэн ядан хүлээхээс гадна. дараа нь эргээд бодоход тэр газар их үнэ цэнэтэй дурсамж үлдсэн байх болно.
- 15 минут байлдааны талбар дээр
Чиний амьдралд өдөр тутам тохиолддог хамгийн дургүй зүйл чинь юу вэ? Аяга угаах, хувцасны шүүгээгээ цэгцлэх, эсвэл гурил зуурах гэх мэт хүн бүрт хийх гэхээр үгүй ээ гэж хэлмээр зүйлс бий. Тэгвэл өөрөөсөө 15хан минут л үүнийг хийчихье, удахгүй гэж гуйгаарай. Өөрийн дургүй зүйлийг хийж тухтай бүсээсээ гарах нь илүү өөртөө итгэлтэй болгодог шүү. Тиймээс дургүй зүйлээ хааяа ч гэсэн хийж байгаарай.
- Мөрөөдлийн самбартай бол.
Онлайнаас чиний зорилго мөрөөдөлтэй нийлж байгаа, хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа зургийг хайж олоод угаалгаарай. Ингээд өөрийн зорилгуудын зургийг нийлүүлж нааснаар чиний мөрөөдлийн самбар амилж байгаа юм. Авахыг хүссэн машин, орохыг хүссэн ажил, бүтээхийг хүсч буй зүйлсээ зураг болгон хадгалаад өдөр бүр тархиндаа хүрэх цэгээ сануулж байгаарай.
- Хүлээлгийн танхимд зүгээр битгий суугаарай
Бидний өдөр тутмын амьдралд хүлээлгийн өрөөнд, түгжрэлд, хөдөө явах замд, автобусанд, хоолоо хүлээх зуур гэх мэт хүлээх цаг мөч дэндүү их. Энэ цаг хугацаагаа зүгээр өнгөрөөлгүй подкаст сонсож, сошиалаар ажлаа амжуулж, хөрөнгийн зах зээл судалж, онлайн хичээл үзсэн ч болно. Гол нь цагаа дэмий үрчихлээ гэж л битгий харамсаарай.
- Дэлгэцнийхээ зургийг өөрчилж байх
Аливаа зүйл жаахан удахаараа нүдэнд тусахаа больж эхэлдэг. Анхандаа харах бүртээ урам зориг авдаг байсан дэлгэцний зураг чинь сарын дараа зүгээр л байж л байдаг дэлгэцний зураг болох вий. Иймээс өөртөө урам зориг өгөхийн тулд аливаа зүйлсэд шинэчлэлт хийж байгаарай. Дэлгэцний зургаа соль, тавилганы байршлаа өөрчил, хааяа шинэ хүмүүстэй уулз. Шинэ төрлийн дуу хөгжмийг амьдралдаа оруулж ир. Үсээ өөрчил. Амьдрал шинэ мэдрэмжээр дүүрэн.
- Ирээдүйдээ захиа бич
Хүндэт өөртөө, амралтын өдөр ажиллах муухай гэдгийг мэдэж л байна. Гэхдээ чи мөрөөдлийнхөө төлөө энэ замыг сонгосонд чинь баярлаж байна. Өнөөдөр үзүүлээд өгөөрэй. Өөрөөсөө. Өөртөө.
Иймэрдүү захиа бичвэл чи өөрийнхөө урмыг хугалахгүйн тул тэр амралтын өдөр өглөө эрт босоод ажиллах л болно. Тэгээд хамгийн гол нь төлөвлөсөн зүйлээ биелүүлээд орондоо орохын кайфыг орой нь мэдрэх болно.