in

CuteCute OMGOMG WTFWTF LoveLove LOLLOL AngryAngry CryCry

Биднийг 10 насаар хөгшин харагдуулдаг 7 нууц зүйл

Хөмсөгний өнгө ямар байх нь хүртэл таны царайг хөгшин харагдуулдаг. Заримдаа бид 17 настай охиныг 33 настай эмэгтэй мэт загварчлалын алдаа гаргадаг. Гэхдээ сайн мэдээ юу вэ гэвэл?  Танилцацгаая.

1. Нарийн, цайвар хөмсөг

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөмсөгний хувьд хөгшин харагдуулдаг зарим нэг зүйлс байдаг.

  • Будгаа хэтрүүлж, хиймэл харагдуулдаг.
  • Хөмсгөө хэт цайруулдаг. Үс, хөмсөг цайрах нь хөгшрөлттэй бас хамааралтай байдаг. Таны нүүрэнд тодосгогч байх тусам та залуу харагддаг.
  • Хөмсөгний төгсгөл хэсгийг нарийхан болгож буддаг.
  • Хөмсгөө нарийхан болгож буддаг.

2. Том хиймэл уруул

Хүүхдүүд бараг хэзээ ч том уруултай байдаггүй, тиймээс том, хиймэл уруул нь залуу настай хэзээ ч холбогддоггүй. Таны уруул байгалиас заяасан таны нүүрний бусад онцлогтой төгс зохицдог. Булбарай уруул таныг залуу харагдуулдаг ч хэт их дүүргэгч хэрэглэх нь эсрэгээрээ хөгшин харагдуулж болно.

3. Арьсныхаа өнгөний эсрэг үсний өнгө

Хэрэв та цайвар арьстай гэхдээ үс тань хар өнгөтэй бол нэг удаа үсний өнгөө цайвар өнгөтөй болгож үзээрэй. Таны арьс цайвар ба үс тань хар учраас таны нүүрэн дэх хар бараан хэсгүүдийг илүү их тодотгож байна гэсэн үг. Ийм учраас илүү хөгшин харагдах магадлалтай байдаг.

4. Хэт их нүүр будалт

Залуу, хүүхдүүдийн хамгийн том алдаа бол энэ гэхэд хэлсдэхгүй. Нүүрний арьсан дээр зузаан будах тусам та илүү овортой харагдах болно.

5. Чийрэгжүүлэхийн оронд туранхай байх

Нимгэн арьстай, өнцөгтэй нүүртэй эмэгтэйчүүдэд 20-25 хувийн өөх тос шаардлагатай байдаг тул царай нь залуу хэвээр үлддэг. Гэхдээ туранхай хүн бүр залуухан харагддаг гэвэл үгүй. Хүнд байх ёстой өөх тосны хэмжээг зохистой хэмжээнд нь хадгалж байх хэрэгтэй.

6. Шар шүд

7. Нарийн төвөгтэй, хуучирсан үс засалт

Үс засалтаа нэг бодоод үзээрэй. Бүр жижиг нарийн ширийн зүйлс ч таныг хөгшрүүлж болзошгүй. Хуучирсан үс засалт нь эмэгтэй хүнийг үнэхээр хөгшрүүлдэг. Жишээлбэл, 80-аад оны үс засалт нь таны дүр төрхийг хэдэн жилээр нэмж өгдөг.

Сүүлд нь : Залуу байх талаар танд ямар зөвлөгөө байна вэ?

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өсвөр насны хүүхдээ хэн нэгэнтэй болзож эхлэхэд нь хийх хэрэгтэй 7 зүйл

“2022 онд таныг юу хүлээж байна вэ?” – Ордуудын товч зурхай