onBuy-ын явуулсан судалгаагаар хувь хүний өдөр тутам унтаж буй байрлалаас хамаарч тухайн хүний орлогыг тодорхойлж болно хэмээн үзжээ. Уншигч та ямар байрлалаар унтдагаар сонжоод үзээрэй.
Өндөр орлоготой хүмүүс болон өндөр албан тушаалтай хүмүүс нийтлэг байрлалаар унтдаггүй байна.
OnBuy-ын Тавилгын хэлтэс 5438 ажил мэргэжлийн талаар судалгаа явуулахад сонирхолтой баримтуудыг илрүүлжээ. Судалгаанаас харахад хамгийн түгээмэл унтдаг байрлал нь “ургийн” байрлал бөгөөд 10 хүн тутмын 3 нь ийм байдлаар унтах дуртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хоёрдугаарт “дэр тэврэгч”, гуравдугаарт “чөлөөт уналт” байрлалууд тус тус оржээ. Тэд судалгаагаа илүү гүнзгийрүүлж, цалингаар нь хуваахад үр дүн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан. Илүү их орлого олдог хүмүүс “Чөлөөт уналт” гэх байрлалыг илүүд үздэг бол бага орлоготой хүмүүс “Ураг”, “Дэр тэврэх” байрлалаар унтах хандлагатай байдаг.
“Чөлөөт уналт”
OnBuy-ын судалгаанаас харахад судалгаанд орсон хүмүүсийн 10% нь энэ байралалаар унтдаг ба тэдгээр хүмүүс боломжийн(их) орлоготой хэмээн судалгаанд оролцжээ.
“Цэрэг”
Энэхүү байрлал нь нуруу өвдөхөөс сэргийлдэг ба судалгааны үр дүнд чөлөөт уналт байрлалын дараа оржээ. Нийт судалгаанд орсон хүмүүсийн 23% нь энэ байрлалаар унтдаг ба орлого нь дунджаар дээгүүр.
“Ураг”
Энэ байрлал нь судалгаагаар 3т орсон ба дийлэнх хүмүүс уг байрлалаар ундаг гэсэн дүдгнэлт гарчээ. Энэ байрлалаар унтдаг хүмүүсийг алтан дундаж гэж хэлж болно.
“Дэр тэврэгч”
Дөрөвдүгээр байранд санхүүгийн хувьд илүү амжилттай яваа хүмүүсийн 13% нь энэ байрлалд дуртай гэсэн дүгнэлт гарсан байна.
“Сэтгэгч”
Тавдугаар байрыг “сэтгэгч” эзэлж байгаа бөгөөд өндөр орлоготой хүмүүсийн 9% нь үүнийг дэмжиж байна. Энэ нь ерөнхийдөө тохь тухтай байрлал бөгөөд нуруундаа бага ачаалал өгч, өвдөхөөс зайлсхийдэг байна.
“Далайн од”
Зургаа дахь байранд “далайн од” байрлалаар унтдаг бол мөнгөнд санхүүнд нээх анхаарал хандуулдаггүй нэгэн юм.
“Од эрхэс”
Долдугаар байранд “од эрхэс” байр суурь бичигджээ. Мөн л далайн од байрлалтай ижил ба юманд санаа зовдоггүй хүмүүс гэдгээрээ давуу талтай гэж хэлж болно.
“Гуалин”
Энэ байрлал нь хамгийн муу байрлал бөгөөд бараг орлогогүй гээд хэлэхэд хэлсдэхгүй.
Бидний унтахад зарцуулсан цаг хугацаа орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
OnBuy-ийн судалгаагаар ажилтнууд нь ажлын өдрүүдэд дунджаар 6 цаг 36 минут унтдаг бөгөөд 2 хүн тутмын 1 нь л хоногт 8 цаг унтдаг гэсэн үр дүн гарчээ. Судалгааны хариуг өндөр болон бага орлоготой иргэдэд ангилан үзүүлсний дараа OnBuy хамгийн их орлого олдог хүмүүс шөнийн цагаар дунджаар 6 цаг 58 минут унтдаг байсан нь бага орлоготой хүмүүсээс 22 минутын илүү унтдаг болохыг тогтоожээ.
OnBuy-ийн судалгаагаар компанийн дундаж ажилтнууд ажлын өдрийн өглөө 07.06 цагт сэрдэг болохыг олж мэдсэн боловч хамгийн их орлого олдог хүмүүс дунджаар 6.42 цагт сэрдэг байна.