in

OMGOMG CuteCute LoveLove WTFWTF LOLLOL AngryAngry CryCry

Эрдэмтдийг ч гайхахад хүргэдэг хүний биеийн гайхалтай чадварууд

Хүний тархи жижиг гэрлийн чийдэнг асаах хэмжээний цахилгаан ялгаруулж байдаг

Хүний биед 100 тэрбум мэдрэлийн эс байдаг. Бид хөдлөх, харах, бодох, зүүдлэх, инээх гэх зэрэг үйлдлийг хийх үед тархин дахь цахилгаан дохио олон зуун мэдээлэл солилцож байдаг. Нэг мэдрэлийн эс нь маш бага хэмжээний цахилгаан үүсгэдэг гэж үзвэл бүгдээрээ нийлээд гэрлийн чийдэнг асаах чадвартай юм.

Юмсыг үнэрлэх үед дурсамж сэргэдэг

Өнгөрсөнд үнэрлэж байсан үнэрийг үнэрлэх үед бид тухайн үеийн сэтгэл хөдлөлийг мэдэрч дараа нь дурсамжаа санаж эхэлдэг. Заримдаа тухайн үед юу болж байсныг санахгүй байгаа ч сэтгэлдээ мэдрэх үе байдаг байна.

45кг хүнийг өргөх амархан ч ижил жинтэй чулуу илүү хүнд мэт санагдана

Амьд амьтанг өргөх үед амархан байдаг учир нь тэд газрын татах хүчтэй зохицож, өөрийн жингээ хуваарилж чаддаг байна. Чулуу, мод зэрэг нь жингээ хуваарилж, дасан зохицдоггүй учраас илүү хүнд мэт санагддаг ажээ.

Эмэгтэй хүн жирэмслэх үед тархи нь жижгэрч байдаг

Эмэгтэй хүн жирэмслээд сэтгэл санаа нь өөрчлөгдөж байдаг нь цаанаа том шалтгаантай юм. Уг биеийн шинж нь ирээдүйд ээж болоход бэлдэж байгаа бөгөөд тархи нь жижгэрч илүү хурдан сэтгэдэг болдог байна.

Бидний тархи 2.5 петабайт дурсамж хадгалах чадвартай байдаг

Хүний тархи ойролцоогоор 1 тэрбум мэдрэлийн эстэй байдаг. Нэг мэдрэлийн эс нь бусад эстэй холбогдож нийт нэг их наяд холболт үүссэн байдаг байна. Хэрвээ хүний тархийг 1 петабайт багтаамжтай гэж үзвэл нийт 3 сая цагийн кино багтаах боломжтой юм. Уг кино нь 300 жил үргэлжлэх хэмжээний урт юм.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ирээдүйд хүний биенээс устаж үгүй болох эд эрхтэнгүүд

Онгоцоор тээвэрлэж байсан хамгийн итгэмээргүй 9 ачаа