in

CryCry OMGOMG WTFWTF CuteCute LoveLove AngryAngry LOLLOL

Минионуудын түүх буюу эмгэнэлт хувь тавилтай Еврей хүүхдүүд

WWI үед шумбагч онгоцнууд өнөөгийнхтэй харьцуулахад живэх нь илүү хурдан байжээ. Асар их үнэ өртгөөр хийгдсэний эцэст живнэ, живэхдээ далайн гүнд буй амьд үлдсэн онгоцны багийн гишүүдээс аврагдах боломж байдаггүй байж.

Иймд уг асуудлыг шийдэх үүднээс WW2 үед Нацист Германы эрдэмтэд эцэг эхгүй Еврей хүүхдүүдийг өргөж аван тэдэн дээр туршилт хийж эхэлжээ. Тэдний туршилтын гол агуулга нь дуулган дотор нүүрсхүчлийн хий дүүргэж тэндээс нь хүчилтөрөгч ялган гаргах явдал байв. Хэрэв туршилт бүтэлгүйтэх юм бол тухай бүрт дуулганаас салгаж амийг нь авардаг байж. Чухамдаа уг төсөл дээр ажиллаж байсан эрдэмтэд бусад шигээ хүн чанаргүй харгис хүмүүс байсангүй.

Уг туршилт нь зарим талаараа амжилтад хүрсэн бол нэг талаараа амжилтад хүрээгүй юм. Нүүрсхүчлийн давхар ислээс хүчилтөрөгч гаргах аргийг Германы эрдэмтэд тухайн цаг үед олж нээж чадсан боловч дуулганы хэмжээ дэндүү хүнд байсан учир далайн гүнээс шумбагчид гадарга хүртэл сэлж гарах боломжгүй байв. Харин өөр хөнгөн төрлийн дуулга хийх гэтэл далайн гүний даралтад тэсвэргүй тул ямар ч боломж байсангүй. Иймд мухардалд орсон Германы эрдэмтэд ямартай ч гол зүйлээ хийж чадсан тул хүүхдүүдийг бүгдийг нь суллаж өнчин хүүхдийн асрамжийн газарт илгээсэн байдаг.

Гэвч уг хүүхдүүд хэзээ ч vр удмаа үлдээх чадваргүй болсон юм. Энэ нь тэдний биед тарьдаг байсан олон төрлийн химийн тариануудаас болсон бөгөөд vр тогтоох чадварыг нь бүрэн үгүй хийсэн түүхтэй. Иймд уг хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үүднээс Sergio Pablos-ын зохиолоор 2010 онд найруулагч Pierre Coffin Despicable Me хэмээх анимейшнийг бүтээсэн байна.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ирээдүйд хүний бие ямар болж өөрчлөгдөх вэ?

Таны физиологийн нас хэд болохыг нэг минутанд тодорхойлж өгье