in

LoveLove CryCry CuteCute OMGOMG WTFWTF LOLLOL AngryAngry

Ихэнх хүүхдүүд яагаад эцэг эхтэйгээ дотно биш байдаг 5 шалтгаан

Та хүүхэдтэйгээ хэзээ сүүлд нандин яриа өрнүүлж, дотно ярилцсан бэ? Магадгүй та хэзээ гэдгийг нь ч санахгүй байгаа болов уу. Хүүхдүүд “Тэр миний ээж учраас, миний төлөө бүхнийг хийдэг, би баярлаж явах ёстой” гэх мэтээр толгойдоо бодож явдаг нь гарцаагүй. Гэвч зарим хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт амьдардаг ч хөндий байдаг нь нууц биш юм.

1.

Эцэг эхчүүд уурлчихсан, урам хугарсан, эсвэл зүгээр л ядарчихсан үедээ хүүхдээ шүүмжилж эхэлдэг.

Хүүхдийн үйлдэл болгоноос сөрөг зүйл олж хардаг эцэг эхчүүдийн уг зан нь ирээдүйд ч алга болохгүй бөгөөд хүүхэд нь эцэст нь залхаж дургүй болчихдог байна.

2.

Хэрвээ хүүхэд нь цатгалан, цэвэрхэн хувцастай бол өөрийгөө сайн эцэг эх гэж боддог хүмүүс маш олон. Гадаад үзэмжинд нь анхаарч байгаа ч дотоод сэтгэлд нь анхаарал хандуулахгүй байна гэсэн үг юм. Ийм эцэг эхчүүд ирүүдүйд хүүхдээсээ хайр халамж горьдох эрхгүй гэж хэлж болно.

3.

Өөрөөрөө хэт бахархагч эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд том үүрэг хариуцлага гүйцэтгэдэг. Хэр суралцах, ямар ангид орох, ямар амжилт гаргах гээд бүгдэнд анхаардаг.

Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ амжилтаар өөрөөрөө бахархаж амьдардаг байна. Ямар ч алдаа, муу дүн, тэмцээнд хожигдох гэх мэт зүйлс бол маргалдах шалтаг болдог.

Ирээдүйд тэд насанд хүрсэн үедээ хамаатнуудаасаа аль болох хол амьдрах хүсэлтэй болдог байна.

4.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар амбицтай хандахад буруу зүйл байхгүй. Харин эрхэндээ оруулах нь асуудал үүсэж буйг илтгэдэг. Үргэлж хэзээ гэрлэх, хүүхэдтэй болох, хамаатантайгаа ойр дотно байсангүй гэх мэтээр яриа өрнүүлэх нь эцэстээ эцэг эхтэйгээ ярих дургүй болгочихдог.

5.

Нялх хүүхдэд сүү хэрэгтэй байдаг шиг эцэг эхийн сэтгэлийн туслалцаа таны өсвөр насны хүүхдэд хэрэгтэй. Эцэг эхийн муу нөлөө цаг хугацаны эрхэнд өөрөө арилчихдаг амархан зүйл биш. Зарим нь үүнээс болж мөрөөдлөө орхих, ичих, харилцаанаас айх гэх мэтээр асуудалд ордог байна.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хосуудын өдөр тутмын амьдралыг харуулсан өхөөрдөм комик зургууд

Зөвхөн Дубай хотод харж болох 25 дүр зураг