in

Өнгөрсөн түүхээсээ татгалзаж нэрээ өөрчилсөн 11 улс. Нэрээ өөрчлөхийн тулд хэр зардал гаргасан бол

Газар нутаг хуваагдах, тэмцэл, засаг солигдох, тусгаар тогтнолоо олж авах эсвэл зүгээр л улс эх орны амьдралыг хөнгөвчлөх үүднээс дэлхийн улс орон нэрээ өөрчлөх шийдвэр гаргадаг. Зарим нэг улс орон олон жилийн өмнө нэрээ өөрчилж, бид ч шинэ нэрээр нь танил болсон байна. Мөн нэрээ солиод удаагүй улс орон ч бий, бид шинэ нэрэнд нь сайн дасаж өгөөгүй л байна. Улс орон нэрээ өөрчлөх явц тийм ч амар биш, ялангуяа эдийн засгийн хувьд. Гэсэн хэдий ч зарим нэг улс орны засаг энэ алхмыг зоригтой хийж чаджээ.

Нэрээ өөрчилсөн 11 улс орныг танилцуулахаар бэлдлээ, энэ шийдвэр гарах болсон шалтгааныг ч мөн танд толилуулна. Сүүлчийн улс орон хүртэл уншихыг хүсэж байна: ийм өөрчлөлтийн шийдвэр ямар үнэтэй болохыг бонус хэсэгт оруулсан байгаа юм шүү.

1. Голланд – Нидерланд болжээ

Нидерландын мэдэлд байгаа бүх мужуудыг нэгтгэхийн тулд мөн Хойд болон Өмнөд Голланд хэмээгддэг байсан хоёр бүсийн маркетинг хийх зорилгоор тус улс “ребрэндинг” хийхээр шийджээ. 2020 оны 1-р сараас эхлэн Нидерланд хэмээгдэх болсон. Үүнтэй уялдаад өөр бусад маш олон өөрчлөлтүүд хийгдэнэ, жишээ нь хөл бөмбөгийн багийн нэрийг өөрчлөхөөс авахуулаад.

2. Цейлон – Шри-Ланка болжээ

Эртний Шри-Ланкаг 1505 онд португаличууд олж илрүүлж байжээ. Дараа нь тус улс Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон бөгөөд нэр нь Цейлон болон өөрчлөгдсөн түүхтэй. 1948 онд Цейлоны арал тусгаар тогтнолоо олж авсан. Хэсэг хугацааны дараа арлын засгийн газар өөрчлөлт хийхээр шийджээ. 2011 онд Цейлон гэх нэрийг Шри-Ланка болгон өөрчилжээ: төрийн болон хувийн байгууллагын нэрээс Цейлон гэх үгийг авч хаясан гэдэг.

3. Македонийн Бүгд Найрамдах Улс – Хойд Македонийн Бүгд Найрамдах Улс болон өөрчлөгджээ

Македонийн Бүгд Найрамдах улс өөрийн нэрээ 2019 оны 2 дугаар сард өөрчилсөн. Нэрээ өөрчлөх үндсэн шалтгаан нь НАТО-д элсэн орох асуудал байлаа, мөн хөрш улс болох Грекийн нэгэн мужийг Македони гэдэгтэй ч холбоотой. Тус улсын ард иргэд нь өөрсдийгөө македончууд гэсэн хэвээр, мөн албан ёсны хэл нь македон байх юм.

4. Чехийн Бүгд Найрамдах Улс – Чех болжээ

Спортын арга хэмжээний үеэр, маркетингийн кампанит ажлын үеэр нэрээ дуудуулах гээд дэлхий дахинаа нэр усаа дуудуулах, зарлуулахад амархан байх үүднээс 2016 оны 4-р сард Чехийн Бүгд Найрамдах Улс гэдгийг Чех гэж товчлон өөрчилжээ. Энэ асуудлыг 20 жилийн турш хэлэлцсэн, энэ хугацаанд улсын нэрийг албан ёсны 6 хэл дээр хялбаршуулах зөв хувилбар дээр санал нэгдтэл маргалдсаар л байсан юм: Англи, франц, орос, хятад, испани болон араб. Гэхдээ улсын албан ёсны нэр нь Чехийн Бүгд Найрамдах Улс хэвээрээ үлдсэн, Чех нь тус улсын албан ёсны товчилсон нэршил болжээ.

5. Свазиленд – Эсватини болж өөрчлөгджээ

2018 оны 4 дүгээр сард Африкийн Свазилендийн хаан албан ёсоор улсын нэрийг Эсватини болгон өөрчилж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү өөрчлөлт ард иргэдийг гайхшруулсан ч үгүй, яагаад гэвэл энэ нэрийг давхар хэрэглэж байжээ. Eswatini – “Свазиленд” гэдгийг нутгийн хэлээр орчуулсан хувилбар буюу “свазилендчүүдийн нутаг” гэж бууна. Үүнээс гадна гаднынхны толгойг эргүүлээд байсан түүхтэй, Швейцарь улсын нэртэй ихэд андуурагддаг байжээ.

6. Альто-Вольта – Буркина-Фасо болжээ

Тусгаар тогтносны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Альто-Вольто Бүгд Найрамдах Улс нэрээ Буркина-Фасо болгон өөрчилжээ. Энэхүү өөрчлөлт 1984 онд хийгдсэн юм, нэр өөрчлөгдсөнтэй уялдаад улсын далбаа, төрийн дуулал ч шинэчлэгдсэн байна. Хуучин нэр нь тухайн улсын нэг бүсээр дамжин урсдаг томоохон голын нэр байжээ.

7. Бирм – Мьянмар болон өөрчлөгдөв

1989 онд улс эх орныг удирдаж байсан цэргийн засаглал Бирмийг Мьянмар болгон өөрчлөхөөр шийджээ. Нутгийн эх хэлийг хадгалж үлдэх оролдлого байсан гэдэг. Гэсэн хэдий ч бүгд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Энэ л шалтгааны улмаас одоо ч гэсэн Азийн энэ улсыг Бирм хэмээ гэж шаардсаар байгаа бүлэг хүмүүс байгаа ажээ.

8. Сиам – Тайланд болжээ

Өнгөрсөн зууны эхний хагаст Сиам нь Тайланд болж өөрчлөгдсөн юм. 1939 онд тус улсын нэгэн эзэн хаан ийн албан ёсоор зарлажээ. Нутгийн хэлээр бол Prathet Thai буюу орчуулбал “эрх чөлөөт хүмүүсийн улс” гэж бууна. Хятадын тусгаар тогтнолыг эрэлхийлж ирсэн анхны оршин суугчдад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлжээ.

9. Германы Баруун-Өмнөд Африк – Намиби болон өөрчлөгдөв

Германы эрх мэдлээс гарсныхаа дараа Намиби гэж нэрээ өөрчилжээ. Энэ үйл явдал 1990 онд болсон юм. Хэсэг хугацааны дараа герман хэл дээр байсан хот, бүсийн нэрүүдийг ч өөрчилсөн байдаг. Энэхүү өөрчлөлт нь ард иргэдэд төдийлөн таалагдсангүй, яагаад гэвэл тэд хуучин нэршилдээ хэтэрхий их дассан байжээ.

10. Кабо-Верде – Кабо-Вердийн Бүгд Найрамдах Улс болон өөрчлөгдөв

Саяханы өөрчлөлтийн нэг тод жишээ бол Кабо-Верде 2013 онд хийгдсэн. Одоо улсын нэр Кабо-Вердийн Бүгд Найрамдах Улс болсон. Кабо-Верде нэрийг 1444 онд Португали далайчид өгч байсан түүхтэй. Арлыг нээсэн далайчдын нэрийн товчлол гэж үздэг байна.

11. Ирландын Эрх Чөлөөт Улс – Ирланд болжээ

Энэ улс хөрш зэргэлдээ улс болох Нэгдсэн Хаант улстай 2 жил тэмцэл хийсэн юм. 1937 онд тус улстай бүх харилцаагаа таслахын тулд Ирландын Эрх Чөлөөт Улс нэрээс татгалзаж Ирланди эсвэл нутгийнхны хэлдгээр Éire нэртэй болжээ.

Бонус: улсын нэрийг өөрчлөхөд хэдий хэр хөрөнгө зарцуулах вэ?

Нэрээ өөрчилж байгаа ихэнх улс орон өнгөрсөн түүхээсээ татгалзаж шинэ амьдрал эхлүүлэх зорилго агуулсан байдаг. Зарим нэг улс нь аялал жуулчлалаа хөгжүүлэх, маркетингийн шалтгаанаар нэрээ өөрчилжээ. Ямар ч шалтгаан байж болно, улс орон нэрээ өөрчилнө гэдэг амар ажил огт биш. Улс орон нэрээ өөрчлөх нь маш өндөр өртөгтэй. Үндэстэн болгон хэдэн сая доллар зарцуулсан байгаа, эсвэл өөрийн дотоодын валютыг ихээр зарсан нь ойлгомжтой.

Улсын нэр өөрчлөгдөхийн зэрэгцээ Үндсэн хууль, албан ёсны бичиг баримт, мөнгөн тэмдэгт бүгд өөрчлөгдөх ёстой болно. Улсын нэртэй бүх зүйл өөрчлөгдөнө: газрын зураг, туг далбаа, төрийн дуулал гэх мэт үнэт зүйлс бүгд өнгөрсөнд үлдэж шинэ нэрийг авна. Энэ бүгд цаг хугацаа шаардана.

Мөн улс орныхоо нэр усыг хэлж ярьдаг, бичдэг ард иргэд нь ч байна, тэд ч мөн адил төрсөн эх нутгаа өөрөөр хэлж сурах хэрэгтэй болох нь. Эдгээр өөрчлөлтүүд бүгд нэг дор болохгүй, өөрчлөлт хийгдэж байх явцад яагаад өөрчилсөн юм бол, ямар шалтгаан байсан юм бол гэсэн асуулт тасрахгүй цуварсаар л байх болно.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Тест: Зураг дээр нуугдсан алдаануудыг хамгийн бага хугацаанд олоорой

Бидний сайн мэддэг хэрнээ нэрийг нь алдаатай дууддаг 12 алдартай брэнд