in

LOLLOL

Бидний сайн мэддэг хэрнээ нэрийг нь алдаатай дууддаг 12 алдартай брэнд

Гадаадын брэндүүд бидний амьдралд нэвтрэн орсноос хойш дуудах нэр нь бидний чихэнд хоногшин үлджээ. Гэхдээ тухайн брэнд үүссэн улсын хэл ярианы онцлогоос хамаарч бид брэндийн нэрийг тэр болгон зөв дууддаггүй нь харамсалтай. Жакузи, фотошоп гэх нэршлийн цаана өөрийн гэсэн түүх байдаг нь сонирхолтой.

Алдартай компаниудын нэрийг хэрхэн зөв дуудахыг танд танилцуулахаар шийдсэн юм. Өнөөдрийн цуглуулганд – дуудлагын хувьд маш эргэлзээтэй хэд хэдэн алдартай брэндүүдийг сонголоо. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй, нэгэн алдартай интернет – үзэгдэлтэй холбоотой зүйл.

1. Pierre Cardin

Моодны брэндийг нэрлэх алдартай дизайнерын нэрийг франц хэлний дуудлагын дүрмээр: энэ тохиолдолд “i” үсэг нь “а” гэж уншигдана.

2. Huawei

Хятадын алдартай брэндийн нэрийг эхнээсээ л буруу хэлж заншжээ. Уг үгэнд орсон эхний “h” үсгийг дууддаггүй юм байна.

3. Xiaomi

Чанартай, хэмнэлттэй ухаалаг утасны нэрийг “кс”-ээр хэлэхгүй. Уг үгэнд орсон эхний “икс” үсгийг “ш” үсэг шиг хэлнэ. Энэхүү дуудлагыг компанийн дэд ерөнхийлөгч Хьюго Барра баталсан. Мөн нэршлийг хэрхэн зөв дуудахыг англи хэлтэй хүртэл зүйрлэж байсан “Show me” (Надад үзүүл).

4. Balmain

1980-аад оны сүүлээр дизайнер Пьер Альмоны үндэслэсэн францын загварын компанид швейцарын цаг үйлдвэрлэгч концерн нэгдсэн түүхтэй. Энэ тохиолдолд “l” үсэг зөөлөрнө, харин нээлттэй “а” нь угийн “н” үсгийн өмнө ороохоороо франц хэлэнд “аm” гэж уншигддаг. Мөн үгийн төгсгөлд орсон “n” үсэг бараг хэлэгдэхгүй.

5. Jacuzzi

Усан иллэг хийдэг ванн үйлдвэрлэгчийн нэршил бас л их будлиантай. Нэгдүгээрт, уг брэндийн нэршил иллэг хийдэг бүх төрлийн ванны ерөнхий нэршил болж хувирсан. Нөгөөтэйгүүр, брэндийн нэршил нь угтаа компанийн үндэслэгчийн овгоор нэрлэгддэг юм – Якуцци гэх итали хүний нэр, даанч америкаар буруу уншигдаад байгаа ажээ.

6. Adobe

Алдартай график программын нэршлийг бид олноороо буруу хэлж заншсан. Учир юунд байна вэ гэвэл, Adobe – испани үг бөгөөд “шавар, өвсөөр хийсэн туйпуу” гэсэн утгатай юм. “Эдоуби” – энэ бол зөв хэллэг, бусад хэллэг нь буруу. Программ хангамжийн компанитай энэ нэршил яагаад холбоотой болсон юм бэ? Жон Уорнок – уг брэндийг үндэслэгч Калифорнид байрлах Adobe Creek (Шавран горхи) нэртэй газар амьдран суудаг байжээ.

7. Hennessy

Олон зуун жилийн түүхтэй алдарт коньякны үйлдвэрийг ирланд гаралтай Ричард Хеннесси үүсгэн байгуулсан, түүний нэрийг франц хэлний дүрэм ёсоор “Энси” гэж хэлэх жамтай.

8. Burberry

Шулуун хээтэй цайвар шаргал өнгийн даавуу дэлхийн олон загвар сонирхогчдын зүрх сэтгэлийг эзэмдсэн. Энэ алдартай брэндийн нэрийг буруу хэлэх хүн цөөнгүй. Англи хэлний дүрэм ёсоор Бёрберри гэж хэлэх нь зөв – компанийн үүсгэн байгуулагчийн овгоор нэрлэгджээ.

9. Clarins

Гоо сайхны алдартай брэндийн нэрийг бид шууд үсэгчлэн уншдаг “Кларинс” – буруу дуудлага юм шүү. Брэндийн нэрэнд орсон “а” үсгийг “э” гэж уншина, харин “i” үсгийг “а” гэж дуудна.

10. Diesel

Италийн алдартай брэнд, загварын хувцас, цаг зэргийг үйлдвэрлэдэг. Бид энэ брэндийн нэрийг бас л буруу хэлж заншсан, үнэн хэрэгтээ “е” үсгийг “а” гэж дуудна, харин үгийн төгсгөлд орсон “l” үсэг зөөлрөхгүй.

11. UGG

2000-аад оноос эхлэн алдаршиж эхэлсэн гутлын брэндийн нэрийг нийтээрээ буруу хэлдэг. “U” үсгийг “у” гээд л уншиж сурчээ. Дулаан Австралиас гаралтай өвлийн гутлыг “агг” гэж хэлнэ, бусад дуудлага буруу шүү.

12. Hublot

Дэлхийд алдартай люкс зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Швейцариас гаралтай, харин нэршлийг нь франц хэлний дүрмээр хэлэх ёстой ажээ. Энэ тохиолдолд үгийн эхний болон сүүлийн гийгүүлэгчийг хэлэхгүй, харин “u” үсгийг зөөлнөөр хэлнэ.

Бонус: GIF

Бид үе үе найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хөөрхөн бас инээдтэй хөдөлгөөнт зураг солилцдог. Гэхдээ дүрслэлийн энэхүү форматын зөв дуудлага нь “Жиф”. GIF – гэдэг үг нь Graphics Interchange Format (дүрс солилцох формат) гэдэг үгийн товчлол юм. Үгийг товчлол болгон хэлэхээр “гиф” болж байгаа юм, ингээд л бидний буруу дуудлага тархжээ.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өнгөрсөн түүхээсээ татгалзаж нэрээ өөрчилсөн 11 улс. Нэрээ өөрчлөхийн тулд хэр зардал гаргасан бол

Заримдаа амьдрал аймшигийн киноноос ч илүү дор байдгийг нотлох хөгжилтэй зургууд