Таны эргэнд тойронд байдаг хүмүүс таниас өөрөөр юмсыг хардаг гэвэл сонирхолтой санагдаж байна уу? Жишээ нь интернетэд нэгэн даашинзны зураг тархсан шүүдээ. Нэг хэсэг нь алтан шаргал өнгөтэй гэж харахад нөгөө хэсэг нь үзмэн ягаан гэх мэт.
Тэгвэл бид та бүхэндээ хүмүүс хэрхэн 13 төрөлөөр юмсыг хардагийг нэг зургаар жишээ болгоод үзүүлье.
1. Эрүүл хүн
Эрүүл саруул хүмүүс ерөнхийдөө бүх зүйлийг ямар нэгэн гажилтгүй тодоор ингэж хардаг.
2. Страбисмус
Энэхүү төрлийн хүмүүс биетийг давхар болгож эсвэл аль нэг талруу нь хэтэрхий болгож хардаг гэж үздэг. Энэхүү зурганд бүсгүй баруун талруугаа байрлаж байгааг харж байна. Бидний мэдэхээр IT гэх киноны алиалагчид тоглосон жүжигчин энэхүү төрлийн хүн ажээ.
3.Мёопиа
Энэ төрөл нь ойрхон байгаа биетийг тодоор харж, ард байгаа зүйлсийг бүдэг хардаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл зураг авах үеийн Portrait mode буюу объект нь ардах дүрсээс ялгарч хардаг хүмүүсийг хэлнэ.
4. Хайпермиопиа
Дээрх шинжээс эсрэгээрээ буюу ойр байх биетийг бүдэг харж, арын хэсгийг тод хардаг.
5. Хагас хараагүй
Үүнийг хүмүүс бараг хараагүй гэж ярьдаг. Тэд зөвхөн өнгө, гэрлийг ялгаж чаддаг. Энгийн хүн шиг тод харж чаддаггүй.
6. Гэрэл болон харанхуйг л ялгадаг
Хараа муутай боловч хэсэгчилсэн гэрлийг хүлээж авах чадвартай хүн л дээрх зураг шиг хардаг. Тэд бол зөвхөн гэрэл болон харанхуй хоёрыг л харж чаддаг хүмүүс юм.
7. Бүрэн хараагүй
Мэдээж эдгээр хүмүүс харанхуйгаас өөр зүйл харахгүй. Төрөлхийн хараагүй хүмүүс өнгөний талаар ямар нэгэн ойлголт байдаггүй. Тэр ч байтугай зүүдэндээ ч хүртэл юу ч хардаггүй.
8. Өнгөний сохор
Энэ нь хэд хэдэн төрөл байх бөгөөд өнгө ялгах чадвараасаа хамаараад өөр өөр байдаг.
9. Шинэ төрсөн хүүхэд
Шинэ төрсөн хүүхэд ингэж ертөцийг хардаг байна. Бараг ихэнх зүйлийг бүрэлзүүлж харах бөгөөд гэрэлтэй, гэрэлгүй байгаа эсэхийг л ялгадаг.
10. Нэг сартай хүүхэд
Нэг сартай хүүхэд 8 инч орчим зайнд байгаа зүйлийг л харж чаддаг. Жишээ нь өөрийг нь хооллож буй ээж.
11. 6 сартай хүүхэд
3 сарын дараанаас хүүхэд эцэг эхийнхээ царайг харж чаддаг. Харин 6 сартай болоход улаан, шар өнгийг хамгийн сайн ялгаж чаддаг.
12. Халамцуу
Мэдээжийн хэрэг эхлээд лонхонд доторх зүйлийг хоослох хэрэгтэй. Дараа нь ямар харагдахыг бүгд мэдэж байгаа шүүдээ кк.
13. LSD хараа
Хэрвээ та LSD – тэй төстэй харааны энэхүү эффектийг мэдрэхийг хүсч байвал Youtube дээр хангалттай хэмжээний бичлэг байдаг. Заавал бичлэгээ бүтэн дэлгэцээр үзэх ёстойг анхаараарай. Хүний бодол санаа мэдрэмжийг хэрхэн харуулсан богино хэмжээний кино хүртэл байдаг.