in

LOLLOL CuteCute OMGOMG WTFWTF CryCry AngryAngry LoveLove

Дэлхийн алдартай брендүүдийн логоны талаар таны мэдэхгүй 12 гайхалтай баримт

Өдөр бүр бид алдартай компаниудын логонуудыг харж байгаа боловч тэдгээрийн гарал үүсэл, утга санааны талаар нээх их боддоггүй. Манай сайт танд олонд танигдсан логонуудын талаарх нууцыг ил болгох 12 түүхийг хүргэж байна.

Apple

Ам дамжсан цуурхалд бол Apple-ийн лого нь цианидтай алим хазаж амьдралаа дуусгасан Алан Тюринд зориулсан хийсэн.

Үнэндээ энэ маш энгийн юм.Бүтэн алимыг бусад дугуй жимсүүдтэй амархан андуурч болно. Тийм учраас хазсан алим болгосон гэжээ.

Ferrari

Олон хүн Ferrari-н логог морины хүчийг бэлгэддэг боддог ч энэ нь худлаа юм. Энзо Феррари өөрийн намтартаа морины дүрсийг анх Италийн шилдэг нисгэгч Франческо Баракагийн онгоцон дээр байсан гэж дурдсан байна. Энзог уралдаанд ялсных нь бэлэг болгож энэхүү тэмдгийг Франческогийн ээж нь өгсөн бөгөөд хожим нь олонд танигдсан бэлгэдэл болжээ.

Wikipedia

Дэлхийн нэвтэрхий толины бэлэг тэмдэг лого нь дэлхий байх нь нээх гайхаад байх зүйл биш юм. Энэхүү дэлхий нь олон хэсгээс бүрдсэн ба хэсэг тус бүр нь олон хэлний бэлгэдэл юм. Эдгээрийг нэгтгэвэл “Wikipedia” гэсэн үгийг бүтээж байгаа ба алга болсон хэсгүүд нь нэвтэрхий толь нь дуусаагүй байнга шинэчлэгдэж байгааг харуулж байдаг байна.

Android

График дизайнер Ирина Блок болон түүний багт роботыг багтаасан, амархан танигдахуйц лого бүтээх даалгавар өгчээ. Хөгжилтэй ч юм шиг, олон нийтийн ариун цэврийн өрөөний хаалган дээр ихэвчлэн харагддаг тэмдгүүдээс санаа авсан байна.

McDonald’s

1962 онд Макдоналдс сэтгэл зүйч Луй Ческинийг хөлсөлжээ. Тэрээр хурдалж буй тогоочийн логог “M.” хэлбэртэй алтан нуман хаалгаар солихыг санал болгосон байна. Түүний бодол, ийм хэлбэр нь эмэгтэй хүний хөхтэй төстэй бөгөөд энэ нь хоолны дуршилыг өдөөж, хүмүүст аз жаргалтай бага насыг нь санагдуулах болно гэсэн юм. Гэхдээ Ческин эдгээр нуман хаалгыг өөрөө бүтээгээгүй бөгөөд 1950-аад оноос хойш ресторануудад байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Lacoste

1923 онд бизнесмэн, теннисний тамирчин Ренее Лакосте (René Lacoste), зохиолч Алан Мүүр (Alan Moore) нар гудамжаар алхаж явахдаа матрын арьсаар хийсэн чемодан харсан байна. Тэд маргалдаж, теннис тоглоод Ренеег ялбал тэр арьсан чемоданыг Алан түүнд авч өгнө гэж тохиролцжээ. Ренее хожигдсон ч тэдний энэ түүхийг сонссон сурвалжлагч “Матар” шиг өрсөлдсөн ч ялж чадаагүй теннисний тамирчны талаарх нийтлэлээ бичсэн байна. Ингээд Ренее “матар” гэх нэртэй болж, компанийнхаа логог зохиожээ.

BMW

BMW-ийн лого онгоцны сэнсийг бэлгэддэг гэсэн цуу яриа байдаг ба компаний зарим ажилчид ч гэсэн ийм бодолтой байдаг. Гэсэн хэдий ч тэдний лого нь Bavaria-г бэлгэдэн цэнхэр, цагаан өнгөтэй байдаг.

Uber

“Uber” саяхан хуучин логогоо өөрчилж, “U” үсгийн хэлбэр бүхий хүрээнд янз бүрийн мэдээлэл, атомууд байгаа мэтээр дүрсэлсэн байна. Уг логоны утга санаа нь “Uber”-ыг атомуудын адил хаанаас ч олох боломжтой гэсэн үг хэмээн тус компаниас мэдэгджээ.

Pinterest

Энэхүү лого анх харахад маш энгийн юм шиг санагдаж байгаа ч эхний үсгийг сайн харвал бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаас, гэрэл зургийг тогтооход ашигладаг зүүтэй(pin) төстэй болохыг олж харах болно. Pinterest нь ханан дээр зургийг шууд утгаар нь зүү шиг тогтоодог бөгөөд зөвхөн үүнийг цахим хэлбэрээр хийдэг.

“Nike”

Хамгийн түгээмэл харагддаг логонуудын нэг ердөө 35-хан ам.доллараар бүтэж байжээ. 1971 онд “Nike” брэндийн эзэн Фил Найт (Phil Knight)-д энэхүү логог зохиосон оюутан Каролин Дэвидсон (Carolyn Davidson)-ы бүтээл тийм ч их таалагдагдаагүй тул 35 ам.доллар төлсөн байна. Гэтэл энэхүү эмблем нь маш алдартай болж хүмүүс “Nike” брэндийг ялалтын охин тэнгэртэй зүйрлэх болжээ.

Starbucks

“Starbucks”-ын логон дээрх эмэгтэй яг үнэндээ хоёр сүүлээ нэг нэгээр нь гартаа барьсан лусын дагина гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү логог домогт гардаг, мөнх настай хүнтэй гэрлэсэн Мелусинь гэх хоёр сүүлтэй лусын дагинаас санаа авч зуржээ. 1971 онд зургийг тэр чигт нь аяган дээр буулгадаг байсан ч цаг хугацаа өнгөрсөөр бидний одоогийн мэддэг энэхүү лого бүтжээ.

Pepsi

Pepsi лого нь маш энгийн юм шиг мөртлөө таны төсөөлж байснаас хамаагүй их үнээр бүтсэн: 1 сая доллар. Зохион бүтээгчид үүнийг хүний нүдэнд хамгийн зохицсон, тааламжтай гэж үздэг алтан харьцааны харьцааны дагуу боловсруулсан.

Нэмэлт: The Metro Goldwyn Mayer lion

Метро Голдвин Майер алдарт архирах арслангийн логогоо ийм байдлаар хийсэн нь гарцаагүй байх гэж хүн бүр боддог байх. 1917 оноос хойш MGM студийн бэлэг тэмдэгт 7 өөр төрлийн арслан ашиглаж байсныг цөөхөн хүн л мэддэг байна. Тэднийг зохих ёсоор нь номхотгож, архирахад сургасан гэжээ. Энэхүү интернэт орчинд тархаад буй зураг нь хуурамч зүгээр л MRI шинжилгээнд орохоор бэлдэж буй арслан ба MGM-ийн лого дээрх арслантай ямар ч хамаагүй юм.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хэт их унтвал бидний биед юу болдог вэ?

Сургуулийн дүрэмт хувцас бусад улс оронд ямар байдаг бол