in

CuteCute LOLLOL OMGOMG LoveLove WTFWTF CryCry

Өргөн гартай бол хэрэглэж болох загварын шийдлүүд

Өөрийн бие махбодийн талаар эерэгээр бодох нь тухтай байдлыг бий болгодог. Гэсэн хэдий ч та өөрийн бие махбодийн бүх хэсэгт дуртай байх албагүй. Заримдаа бидэнд биеийн аль нэг хэсгээ бага зэрэг нуухыг хүсэх тохиолдол гарч ирдэг. Хэрвээ та өөрийн гараа өргөн, бүдүүн гэж голж, тэр нь танд тухгүй байдал авчирдаг бол та дараах загварын шийдлүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлж тухтай байдлыг бий болгоорой.

1.Торон даавуун цамц эсвэл ханцуйтай цамц өмс

Хэрэв та нарийхан харагдаж, гарынхаа хэмжээг тэнцвэржүүлэхийг хүсч байвал торон цамц эсвэл тунгалаг өнгийн цамц өмс. Эдгээр нь ихэвчлэн таны гарыг бүхэлд нь хамардаггүй бөгөөд гарыг жижиг харагдуулдаг.

Торон цамц нь гайхалтай тав тухтай, сэрүүхэн байх бөгөөд та тэдгээрийг хавар болон зуны улиралд өмсөж болно. Ялангуяа цагаан, шаргал, пастел зэрэг завсрын өнгийг сонговол илүү тохиромжтой. Ямар ч хувцастай хослуулж болох ба танд үнэхээр өөртөө итгэлтэй дүр төрхийг өгөх болно.

2.Гарынхаа зузаан хэсэгт өргөн ханцуй тохиромжгүй

Өргөн ханцуйтай хувцас өмсөхгүй байх нь дээр. Ерөнхийдөө эдгээр нь ихэвчлэн гарны зузаан хэсэгт илүү өргөн хийгдсэн байдаг бөгөөд энэ нь таны гарыг бүр л илүү өргөн болгож харагдуулах болно.Үүнээс гадна, энэ нь галбирыг алдагдуулж харагдуулдаг.
Энгийн бөгөөд загварлаг ханцуйтай тод өнгийн цамц өмсөж, сул өмд өмсвөл таныг өмнөхөөсөө илүү галбиржуулж харагдуулна.

3.Өргөн оосортой цамыг сонгоорой

Та ханцуйгүй цамц нь танд тохирох зүйл биш гэж бодож магадгүй ч үнэндээ энэ төрлийн цамц нь маш сайн шийдэл болж чадна. Гэхдээ мэдээж өргөн оосортой байх хэрэгтэй.
Цамц, даашинз, комбинезон гэх мэт өргөн оосортой олон хувцас байдаг. Таны ямар ч хувцас өмсөхийг хэн ч хориглохгүй тул бүтээлч сэтгэлгээгээ бүү хязгаарлаарай.

4.3/4тэй тэнцэх урт ханцуй нь давуу тал болно

Та 4ны 3тэй тэнцэх урт ханцуйтай цамц өмсөх нь зүйтэй. Учир нь тэдгээр нь энгийн болох албан ёсны хувцаслалтад аль алинд нь төгс зохицно. Тэд бас өргөн гарт зориулсан загвартай байдаг бөгөөд маш сайн сонголт болж чадна. Та тухайн хувцсыг өргөн өмд эсвэл том суудалтай өмдтэй хослуулж өмсөж болно.

5.Хүрэмээ зөв сонгож өмс

Мөрний дэвсгэртэй хүрэм сонгож өмсөн, хүрмийнхээ ханцуйг бага зэрэг хойш нь шууна. Ингэснээр гар чөлөөтэй болж гоёмсог арьсаа ил харуулах боломжтой болно. Мөн бугуйндаа бугуйн цаг, бугуйвч болон элдэв чимэглэлээр чимэглэх боломжтой. Шулуун хүрэм эсвэл шулуун ханцуйтай хүрэмнээс татгалзах хэрэгтэй.

5.Ноосон цамц сонгохоор бол ухаалаг ханд

Сул, нарийхан мөртэй цамцыг сонгоорой. Маш эмэгтэйлэг харагдуулахаас гадна жинсэн хувцастай төгс зохицно. Нөгөөтэйгүүр хэт цайвар өнгийн цамц эсвэл хэт зузаан даавуугаар хийсэн цамц танд тохирохгүй байж магадгүй юм.

6. Ямар нэгэн зүүлт зүүх

Хэрэв та өөрийн өргөн гарандаа итгэлгүй байдаг бол зүүлт бусдын анхаарлыг нь татаж чадна. Зүгээр л гялалзсан, алтлаг, чулуутай зүүлт зүүж, хүзүүгээ харуулж болно. Ингэснээр та хувцаслалтандаа итгэлтэй байж болно.

7. Үргэлж энгийн захтай цамц өмсөн хэрэггүй

Энгийн бус өвөрмөц захтай цамц нь таны гарыг илүү нарийхан харагдуулдаг. Үүнээс гадна, нэр мөрөө ил задгай үлдээх нь сэтгэл татам харагдуулдаг.

8. V хэлбэрийн захтай, энгийн ханцуйтай цамц өмс

V хэлбэрийн захтай цамцыг энгийг үед, уулзалтанд, болон зугаалахдаа ч өмсөж болох олон талт загвар юм. Аль ч улиралд өмсөхөд гайхалтай тохирдог ба доороо юутай ч хослуулж болно. Мөрнөөс бэлхүүс хүртэл биеийг гайхалтайгаар харагдуулдаг тул гарны хэлбэрийг нарийн болгон харагдахад үнэхээр тусалдаг.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидний хайртай алдартай хүмүүс хэрвээ амьтад байсан бол…

Эмэгтэй хүн бүрт байх ёстой гутлууд