Хойд Солонгосчуудын өдөр тутмын амьдрал бол бидний нүдний өмнө ил байдаг амьдралаас эрс тэс ялгаатай. Санамсаргүй тохиолдлоор хөшиг нээгдэхэд насанд хүрэгчдийн амьдрал ямар байдгийг хальтхан ч болов харах боломж нээгддэг бол, хүүхдүүд хэрхэн амьдардаг нь өнөө хэр нь нууц хэвээр байгаа билээ.
Шинээр төрсөн нярай хүүхдийг хамгийн түрүүнд ямар нийгмийн статустай болохыг тодорхойлдог. Энэ нь түүний ааваас хамаарах бөгөөд ямар сургуульд явах, ямар их сургуульд орох, Ажилчдын намын гишүүн болж чадах эсэх нь тодорхойлогдоно.
Хүүхдийн боловсрол цэцэрлэгээс эхэлдэг. Хүүхдүүд 4 нас хүрсний дараа, эцэг эх нь хүссэн тохиолдолд л цэцэрлэгт хамрагддаг. Харин 5 нас хүрээд засгийн газрын тогтоолын дагуу зайлшгүй цэцэрлэгт хамрагдана. Сургуульд орохоос өмнө хүүхэд дор хаяж нэг жил сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байх ёстой гэж үздэг.
Асрамжийн газарт амьдардаг хүүхдүүдийн зарим нь эцэг эхтэйСургуулиудад оюутнууд орос хэл, улс орны удирдагчдын намтар түүхийг сурдаг. Зарим ангиуд нь Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Ун нарын хувьсгалт хөтөлбөрийг сурталчлахад зориулагдсан байдаг. Орос хэлтэй хамт тэд англи хэл сурдаг боловч гадны ном хэрэглэдэггүй тул маш бага түвшинд мэддэг. 10 настайдаа бүх сургуулийн сурагчид Солонгосын Хүүхдийн Холбоонд элсэж, улс төрийн уулзалтанд зочилж эхэлдэг.. Олон залуу хосууд хүүхдээ тэжээж чадахгүй байгаагаас асрамжийн газар өгөх сонголтод хүрдэг байна. Үүнтэй ижил шалтгаанаар үрчлэн авсан өнчин хүүхдүүдийг асрамжийн газарт буцааж өгөх боломжтой.
Сургуульд ороод хүүхдүүд орос хэл, улс орны удирдагчдын намтар түүхийг судалдаг. 10 настайдаа бүх сургуулийн сурагчид Солонгосын Хүүхдийн Холбоонд элсэж, улс төрийн уулзалтанд оролцож эхэлдэг байна.
Хичээлүүд болон бусад арга хэмжээнүүд нь үзэл суртлын ухуулгаар дүүрэн байдаг. Сургуулийн коридорт улс төрийн зурагт хуудас, номнуудад эх оронч шинжтэй текстүүд их үзэгдэнэ. Баяр ёслолоор хүүхдүүд цэргийн дүрэмт хувцас өмсөж, жагсаалд оролцдог.
Хүүхдүүдийг цаазаар авах ял гүйцэтгэх газруудад аваачдаг. Энэ нь хүүхдүүдийн хувьд гайхах зүйл биш бөгөөд тэднийг багаас нь дүрэм журмыг баримтлахгүй бол ямар ирээдүй хүлээж байгааг ийн харуулдаг байна.
Хөдөлмөрлөх нь хэвийн зүйл юм. Хүүхдүүд үр тариа хураадаг, мод хагалдаг, тэр байтугай барилгын талбайд ажилладаг. Насанд хүрэгчидтэй адил хүүхдүүд хөдөлмөрийн квоттой байдаг бөгөөд хангалттай ажил хийхгүй бол торгууль ногдуулдаг аж.
Цэргийн тоглоом. Мэдээжийн хэрэг хүүхэлдэй, чихмэл туулай зэргийг дэлгүүрт зардаг ч тоглоомон танк, нисдэг тэрэг, буу дийлэнх хувийг эзэлдэг. Ийм тоглоомууд хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд тусалдаг гэж үздэг байна.
Хүүхдүүд төрөл бүрийн клубт чөлөөт цагаа өнгөрөөдөг. Жишээлбэл, Пхеньян хотын төвд сурагчдын ордон байх бөгөөд тэнд хүүхдүүд компьютер, хөгжим, урлагийн талаар сурах боломжтой. Тэд мөн төрөл бүрийн спортоор хичээллэж болно.