Бид өнгөрсөн үеийн хүмүүсээс зарим зүйлсээрээ өөр. Тэгэхээр хойч үе маань ч биднээс өөр байх боломжтой. Амьдралд цорын ганц тогтмол тохиолддог зүйл бол өөрчлөлт. Тийм ч учраас ирээдүйг таамаглахад хэцүү байдаг. Эрдэмтэд ирээдүйг таамаглах хамгийн сайн арга бол өнгөрсөн үеийн харах гэж үздэг. Тэд өнгөрсөн үеийн чиг хандлага үргэлжилсээр байх болно гэсэн таамаглал дээр үндэслэн хүн төрөлхтөн ирэх зуунд хэрхэн харагдах янз бүрийн таамгийг гаргаж ирсээр байна.
Бидний хөл болон гарын хуруу сүлжигдсэн байж болно
Гарын хуруу нь юм бичих, юмсыг цуглуулахад маш их тусладаг. Харин хөлийн хуруу нь бидний ерөнхий тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй. Гэвч ойрын хэдэн жилд дулаарлын эрсдэлийг дагаад хүн төрөлхтний хөл болон гарын хуруу хоорондоо сүлжигдсэн байж магадгүй ажээ. Хэрвээ ийм зүйл болвол бид илүү сайн сэлж, усан дундуур хурдан хөдөлж чадах нь байна.
Бид нүдний булан дахь ягаан нугалаагаа алдаж магадгүй
Гурав дахь зовхины үлдэгдэл нь бидний нүдний буланд байрлах жижиг ягаан арьс юм. Энэхүү хэсэг арьсны гол үүрэг нь хүний нүдийг хамгаалж, чийгтэй байлгах явдал байсан ч энэ нь өөрийн үүргээ гүйцэтгэхээ больжээ. Ирээдүйд энэ нь бидэнд хэрэггүй болж магадгүй бөгөөд ирээдүйн хүмүүс нүднийхээ буланд өчүүхэн жижиг ягаан арьсгүй болох магадлалтай.
Хүн төрөлхтний бэлхүүс одоогийнхоос хэтэрхий нарийн болох магадлалтай
Далайн түвшин нэмэгдсэний улмаас бид усан дор амьдрах хэрэгтэй болж магадгүй. Нарийн тоног төхөөрөмжийн тусламжгүйгээр усан дор амьсгалах нь одоогоор бодитой бус юм шиг санагдаж байгаа биз? Хэрвээ тийм зүйл болвол бидний уушиг жижигрэх болно. Учир нь амьсгалахад хэрэггүй болно. Уушигны хэмжээ хавирганы хэмжээтэй хамааралтай байдаг тул бэлхүүс нарийхан болох болно.
Бид муур шиг нүдтэй болж магадгүй
Хэрэв та усанд сэлэх дуртай бол усан доор харах чадвар багасдаг, мөн давсархаг усанд ороход нүдэнд хэцүү байдаг гэдгийг мэднэ. Хэрэв бид усан доорх ертөнцөд амьдарвал бидэнд муур шиг хурц хараатай болох хэрэгтэй болно. Муурны нүдний торлог бүрхэвчийн нэмэлт даврахга нь харанхуй, булингартай усанд харааг сайжруулдаг байна. Тийм ч учраас бидэнд муурны нүд шиг нүд хэрэгтэй болох нь.
Бидний эрүү агшиж магадгүй
Эртний хүмүүс урт, хурц шүдтэй, өргөн эрүүтэй байсан нь хоол хүнсээ таслаж, зажладаг байсантай холбоотой. Одоо үед бол бид хоолоо болгохын тулд чанаж, зөөлөн болгодог учраас шүд болон эрүүний хэмжээний хувьд харьцангуй багассан. Ирээдүйд бид илүү их цаг хугацаа, эрчим хүч хэмнэхийн зэрэгцээгээр илчлэгийнхээ хэрэгцээг хангахын тулд шингэн зүйл болгосон эсвэл эм шиг боловсруулсан хоол хүнсэндээ илүү их хэрэглэх магадлалтай. Энэ нь бидний эрүүний хэмжээг улам агшаах болно.
Эмэгтэйчүүд илүү намхан бас махлаг болох болох магадлалтай
Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүд бага зэрэг жижиг, махлаг болж, зүрхний хувьд илүү хүчтэй болж, холестрины хэмжээ буурч, хожуу цэвэршилттэй болох магадлалтай байна.
Бид үүрд залуу толигор арьстай болж магадгүй
Олон эрдэмтэд хүн төрөлхтөн эцэст нь нарны аймгуудад суурьшин амьдрах боломжтой болно гэж үзжээ. Хэрэв хүн төрөлхтөн сансарт очвол амьдралаа удирдаж, тэдний бие шинэ орчиндоо дасах болно гэж таамагласан байна. Дэлхий дээр таталцлын хүч үйлчилдэг учраас хүний арьс унждаг бол сансарт таталцлын хүч үйлчлэхгүй учир бидний арьс нарийн үрчлээнээс ангижирч чадна гэсэн үг юм.