in

OMGOMG CuteCute LoveLove AngryAngry WTFWTF CryCry LOLLOL

Хэрвээ мах идэхгүй бол дараах 10 зүйл таны биед тохиолдоно

Цагаан хоолтон байх талаар зөв буруу гэж хүмүүс маргалддаг шүүдээ. Гэхдээ энд  буруу, зөв гэж ялгалгүйгээр эрүүл мэндийн талаас нь ямар давуу болон сул тал бий болдог мэдээлэлүүдийг бэлтгэлээ. Ингээд танд махан хоолноос татгалзвал таны биед тохиолдох 10 өөрчлөлтийг танилцуулж байна.

10. Жин багасна

Мах гэдэг бол өндөр калор агуулагдсан бүтээгдэхүүн. Судалгаагаар мах идэхээ болисон хүмүүс багадаа 5 кг жин хаядаг байна. Тийм учраас зарим хүмүүс турахын тулд махны хэрэлээгээ багасгадаг.

9. Таны гэдэсэнд байрлах ашигтай бактерийн тоо ихэснэ

Мах иддэг хүмүүсийн бүдүүн гэдэс цагаан хоолтнуудыхтай ялгаатай байдаг. Зөвхөн ургамалын гаралтай бүтээгдэхүүн иддэг хүмүүс ашигтай бактерийн тоо өндөртөй байдаг гэсэн тоо баримт байдаг байна. Гэхдээ махнаас ургамалын гаралтай бүтээгдэхүүн иддэг болохын тулд цаг хугацаа их шаардагддаг. Гэдэс, нойр булчирхай нь ургамлын гаралтай хоолонд дасан зохицсоноор ферментийн дутагдалд ордог. Үүнээс болж та хавагнах магадлалтай гэдгийг анхаараарай.

8. Арьс тань илүү толигор, эрүүл болно

Хэрвээ та анзаарсан бол цагаан хоолтон хүмүүсийн нүүрний арьс хар, цагаан батгагүй энгийн хүмүүсээс илүү толигор, эрүүл харагддаг. Эрдэмтийн үзэж байгаагаар махны оронд жимс хүнсний ногоо хэрэглэвэл биеийн хорт бодисийн дийлэнх хувь нь гадагшилдаг. Ингээд дотроосоо эрүүл болгочихвол арьсанд тань хамгийн сайн нөлөөтэйшүүдээ.

7.  Та илүү эрч хүчтэй болно

Хүмүүс мах идэхээ больсны дараа мэдрэгддэг хамгийн сайхан мэдрэмж бол өдрийн турш ажилласан ч бага ядардаг. Багахан ядралтаа хэдхэн минутын дасгал хөдөлгөөнөөр дорхноо арилгачихдаг. Учир нь хэрэггүй бодисууд гадагшилж, илүүдэл жин үгүй болсон болохоор таны бие арай илүү хөнгөн мэт санагдах болно.

6. Зүрх судасны өвчинөөр өвчилөх эрсдэл буурна

Махан дахь карнитин нь зүрхэнд сөргөөр нөлөөлдөг болохыг Америкийн эрдэмтэд баталжээ. Сонирхолтой судалгаагаар цагаан хоолтнууд цусны даралт ихсэх, чихрийн шижин, колоректал болон ходоодны хавдар тусах эрсдэл багатай юм.

5. Цусан дахь холестерины хэмжээ багасдаг

Мах идэхгүй бол цусан дахь холестерины хэмжээ буурдаг. Магадгүй үүнийг бууруулдаг эм хэрэглэж болно гэх байхлдаа. Гэхдээ харьцуулж үзвэл дээрх арга нь үр дүнтэй юм шүү. Мөн судас нарийсалттай хүмүүст хүнсний ногооны хоолны дэглэм туршиж үзэхийг зөвлөж байна.

4. Сайн Генийг илүү хурдан ажиллуулна

Эрдэмтэдийн олж мэдсэнээр хүрээлэн буй орчны нөхцөл байдал нь бидний генийн үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. “Сайн” ба “муу” генүүд байдаг бөгөөд таны амьдралын хэв маяг эрүүл бус бол таны “муу” генүүд илүү хурдан ажиллаж эхэлдэг бөгөөд энэ нь архаг өвчлөл, таргалалтыг үүсгэдэг. Хэрэв та эрүүл амьдралын хэв маягтай бол ген ч мөн адил эрүүл болно.

3. Хоол тэжээлийн дутагдалд орж болно

Хэрэв та мах идэхээ зогсоовол иод, төмөр, витамин Д, В12 дутагдал үүсэх магадлалтай. Гэхдээ хангалттай хэмжээний буурцагт ургамал (шош, зарам), самар, жимс, ногоон ногоо,үр тариа агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл ийм зүйл болохоос сэргийлж чадна. Үүнээс гадна витамин, нэмэлт тэжээлээр хоол тэжээлийн дутагдлыг нөхөөрэй.

2. Амтлах мэдрэмжээ алдаж магадгүй

Цайр нь амт мэдрэмжийг хариуцдаг чухал элемент бөгөөд маханд цайр их хэмжээгээр агуулагддаг. Харин цагаан хоолтнууд энэхүү элементийн өөр зүйлээс олох хэрэгтэй болдог. Тиймээс ихэвчлэн Шош, самар, үр тарианы бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн зэргийг ашиглаж өөрт шаардлагатай цайрыг нөхдөг.

1. Ядарсан булчинг амраахад илүү цаг зарцуулдаг болно

 

Дасгал хийж их хэмжээний калор шатаадаг. Үүнийгээ нөхөхийн тулд мах болон бусад калори ихтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг шүүдээ. Харин мах хэрэглэхээ зогсоосон бол үүнийгээ эргүүлж авахын тулд уураг хэрэглээрэй. Уураг нь  дасгал хийсний дараа булчинг сэргээхэд чухал үүрэгтэй. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд цагаан хоолтон, веган тамирчид дасгалынхаа дараа уураг идэхийг зөвлөдөг.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хүүхэлдэйн киноны дүрүүд бодит хүн шиг биетэй байсан бол

Энэ дэлхийн дээр ХОЁР төрлийн л хүмүүс байдаг