Итгэхэд хэцүү ч таны кофенд эсвэл цайнд дуртай эсэх генээс хамаардаг гэсэн судалгаа бий. Гэвч зөвхөн шинжлэх ухааны үүднээс бус хүмүүсийн хүсэл сонирхол ямар ялгаатай байдаг талаар ерөнхий судалгаа хийх нь ч мөн маш сонирхолтой байдаг шүү дээ. Тэгвэл үүнтэй адил нэгэн сонирхолтой судалгаагаар дэлхий дээрх бүх хүмүүсийг 2 төрөлд хуваасан байна. Дараах зургуудын тусламжтай аль төрөлд хамаардгаа тодорхойлоорой.
1. Халуун цаг агаарт дуртай нэгэн байхад нарыг үзэн ядагч бас байна
2. Тоон лаа ашигладаг болон олон ширхэгтэй лааг илүүд үздэг хүмүүс
3. Алимны голыг үлдээдэг болон үлдээлгүй иддэг хүмүүс
4. Ирсэн notification-уудыг устгадаг болон зүгээр үлдээдэг
5.Хүссэн газраа оффислдог нэгэн байхад заримд нь заавал өөрийн ажлын ширээ хэрэгтэй.
6.Хоол хийх дээ жийргэвч ашигладаг болон бээлий өмсдөг
7.Хоёр өөр талаас нь гадил хальсалдаг хүмүүс
8.Хэтэрхий даардаг болон халууцдаг
9. 7-н тоогоо зурж буйгаараа хүмүүс ялгаатай байдаг
10.Хурлын үеэр чухал мэдээллүүдээ тэмдэглэж авдаг хүн болон зураг зурдаг хүн
11. Чипсээ уутнаас иддэг болон аяганд хийж иддэг
12.Аяга тавгаа шууд угаадаг болон дараа нь угаадаг
13.Такси ирэхэд аль хэдийнээ бэлэн болчихсон байдаг хүн болон такси ирэхэд бэлдэж эхэлдэг төрлийн хүн