Дэлхийн бүх хүмүүс мэдэх алдартай брэнд кока-кола ундааг 200 оронд өдөрт 1,9 тэрбум ширхэг зарагддаг. Гэвч энэхүү ундаанд ордог орцыг харвал та лав итгэхэд хэцүү зүйлс байдаг. Хумсны будаг гэхэд л хөвөн даавуугаар хийгддэг энэ мэт маш олон өдөр тутамын бүтээгдэхүүнүүд бидэн дээр ирэхээс өмнө ямар байдгийг үзэцгээе.
1. Хумсны будаг
Гоо сайхны бүтээгдэхүүн олон мянган жилийн өмнөөс хэрэглэж ирсэн билээ. Жишээ нь эртний Египетэд гарын хумсаа улаан, хүрэн өнгөөр буддаг байсан ч одоо бидний хэрэглэдэг хумсны будагнаас тэс өөр байсан юм. Одоогийн хумсны будаг үйлдвэрлэгчид олон төрлийн орц, найрлага нэмж хийдэг ч хамгийн нийтлэг ашигладаг найрлага нь нитроцеллюлоз хэмээх шингэн боловч маш жижиг бичил хэмжээний хэрмэл даавуу мэт бүтэцтэй нэгдлийг хэрэглэдэг байна.
2. Бохь
Бохийг бид хоолны дараа амны хөндий цэвэрлэх, эвгүй үнэр дарах зэргээр хэрэглэдэг. Түүхэнд анх бохийг тааламжтай үнэртэй ургамал, модны давирхай зэргээр хийдэг байжээ. Харин орчин үед яг л сүү шиг харагдах шингэн ургамлын цагаан шүүс ашиглан хийж байна. Цөөн хэдэн төрлийн бохь л нарс болон гуттаперча модны давирхай ашиглан үйлдвэрлэгддэг.
3. Шүүр
Дэлхийн хамгийн их асуудал үүсгэж мөн хамгийн их үйлдвэрлэгддэг зүйл бол хуванцар сав, дэлхийд 1 минут тутамд 1 сая ширхэг хуванцар сав зарагддаг байна. Тэгвэл ашиглаад хаягдсан хуванцар савыг дахин боловсруулж нэгэн арга бол шүүр болгон дахин боловсруулж ашиглаж байгаа нь байгаль орчинд нэн тустай шийдэл болоод байгаа юм.
4. Чипс
Олон хүний дуртай амтатны нэг бол төмсний чипс билээ. Яг л нарийн зүссэн шарсан төмс шиг харагддаг хэдий ч шишийн цардуул, төмсний үйрмэгийг устай хольж гарган авдаг байна. Үүний дараа нарийн зүсч, 10 секунд тосонд шараад төрөл бүрийн амтлагчаар амтлаад савлагдах шатандаа ордог байна.
5. Толь
8000 жилийн тэртээ хүн төрөлхтөн толь хэрэглэж эхэлсэн гэх судалгаа бий. Тухайн үеийн толь тод тусгалтай байгаагүй ч дүрс ойж харагдах боломжтой байжээ. Толийг хийхдээ өндөр цэвэршилттэй, аль болох жигд шилээр хийдэг. Түүний үйлдвэрлэлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг аль болох хольж, үр дүнд нь тусгай шилэн нунтаг гаргаж авдаг. Үүний дараа халуун зууханд хийж тусгай нарийн зүсэлт хийснээр бидний мэдэх толь бэлэн болдог байна.
6. Усны сав
Цэвэр ус хийхэд зориулсан энэхүү усны савыг албан байгуулага, үйлчилгээний газруудад та олон харсан байх. Тэгвэл энэхүү савыг хийхэд тусгай бэлтгэсэн жижиг хуванцарыг өндөр темпратурт хүссэн хэвэнд оруулж ундаа, ус, том боллонтой савыг бэлэн болгодог байна.
7. Кока-Кола
Анх гарснаасаа хойш олон хүний дуртай бүтээгдэхүүн кока-кола ундаа юугаар хийдэг бол гэж та бодож байсан уу? Кока-коланы өвөрмөц амт оруулагч баруун Африкт ургадаг кола самар юм. Кола самрын тариаланг олон мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн түүхтэй юм. Европ тивд 1500-аад онд нэвтэрч, 19-р зууны үеэс хэрэглээнд нэвтэрсэн аж.
8. Кешью самар
Дэлхийн хамгийн үнэтэй самруудын нэгээр тооцогддог кешью самар нь урт хугацааны хичээл зүтгэлээр ургадаг байна. Кешью самар байгальд ургахдаа аюултай бүрхүүлтэй байдаг болохоор бүрэн гүйцэт болох хүртлээ олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг нь үнэтэй зарагдах нэг шалтгаан болдог байна.