in

OMGOMG LOLLOL CuteCute LoveLove CryCry WTFWTF AngryAngry

Намайг засаач дээ! гээд хүлээж байгаа мэт 15 алдаанууд

Бид гэрээсээ гарахдаа гоё пооз аваад л, инээгээд л, хөөрхөн царайгаа тольдож тольдож гардаг шүү дээ. Гэсэн хэдий ч өөр өнцгөөс санамсаргүй авсан зургаа хараад шал хачин зогсчихсон, жаахан хүүхдээр зуруулчихсан юм шиг хөмсөгтэй, үрчийсэн хувцастай байвал ямар онцгүй вэ! Эргэн тойрны хүмүүс чамайг тэгж хардаг гээд бод доо. Хүмүүс зүгээр л анзаарч харж чаддаггүйн улмаас гаргадаг алдаануудыг өөр өнцгөөс харж дүгнэсэн дараах зургуудыг ажиглаж, та ч бас ийм алдаа гаргадаг эсэхээ шалгаарай.

1. Үсний засалт ардаасаа

Ер нь ихэнх хүмүүс нүүр төрхөө урдаасаа хараад л гардаг шүү дээ. Иймээс үсний ард тал онцгүй байх нь олонтаа. Энэ зурган дээр Бритни Спирс томоохон шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирээд буй нь. Урдаасаа өөлөх юмгүй гайхалтай байгаа хэдий ч ард талын р ширэлдсэн үс хамаг сайхан төрхийг нь унтраагаад хаячихлаа.
Иймээс гарахаасаа өмнө үснийхээ арын хэсгийг анзаарч байгаарай. Жижигхэн толь ардаа барьж байгаад шалгасан ч болох юм.

2. Зөвхөн нүүрэндээ түрхсэн крем

Олон хүмүүсийн нүүрний арьс нь хүзүүний арьснаас нь бараан өнгөтэй байдаг. Энэ нь хүзүүнээс илүү нүүрэн дээр нар их тусдагтай холбоотой. Ихэнх хүмүүс крем худалдан авахдаа нүүрнийхээ өнгөтэй ижил өнгө сонгочихоод шанаа хүртлээ түрхээд орхичихдог байна. Энэ нь нүүр болон хүзүүг шал өөр өнгөтэй харагдуулах бөгөөд шар өнгийн маск тавьчихсан мэт маш онцгүй харагдуулдаг. Хэт цайвар өнгийн крем түрхэх нь ч мөн хүзүүнээсээ ялгараад онцгүй харагдана. Тиймээс хоёр гурван төрлийн өнгийн кремийг хольж натурал төрх үүсгэх нь хамгийн тохиромжтой.

3. Бөгтийх

Сайхан цэх алхаж чаддаг хүн бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэлтэй харагддаг. Гэсэн хэдий ч бид амьдралын шаардлагаар олон цаг компьютер ширтэж суух зэргээс үүдэн дэлгэц рүү толгойгоо бөхийлгөсөөр байгаад өөрсдөө ч мэдэлгүй бөгтгөр болчихсон байх нь бий. Үүнийгээ эрт мэдэж дасгал хөдөлгөөн хийж засах нь хамгаас чухал байдаг.

4. Элэгдэж хагарсан цүнх

Үнэтэй ч бай, хямд ч бай нэг цүнхээ байнга үүрээд байвал цаг хугацааны эрхээр элэгдэж хуучирч, хагардаг. Тиймээс цүнхээ байнга шалгаж, боломжтой бол муудсан, элэгдсэн хэсгийг нь засах, боломжгүй бол хаяж шинээр солих арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймэрхүү элэгдэл хуучрал нь үүрч хэрэглэж байгаа хүнээ бусдын нүдэнд ихээхэн онцгүй харагдуулдаг байна.

5. Таараагүй жийнс

Өөртөө таараагүй жийнс өмсөх нь хэрэггүй нугалаа үүсгэж, биеийн хэлбэрийг онцгүй харагдуулж, эмэгтэйлэг төрхийг үгүй хийхээс гадна хүний хувцас өмсчихсөн юм шиг муухай харагдуулдаг. “Томдсон” загвартай хувцас өмсөх дуртай хүмүүс ч гэсэн шинээр хувцас авахдаа бүсэлхий хэсэг болон арын хэсгээр таарж байгаа эсэхийг сайтар харж авахыг зөвлөе.

6. Тагтаа шиг хөлтэй харагдах

Ингэж майжийж зогсох нь Японд моод болоод байсан үе саяхан. Анхнаасаа яагаад ийм зүйл моодонд орсон нь ойлгомжгүйн дээр энэ моод аль хэдийн хоцрогдчихсон тул ингэж зогсохоо яг одоо болих хэрэгтэй. Огтхон ч хөөрхөн харагддаггүй.

7. Үрчийсэн хувцас

Хувцсаа индүүдэж өмсөх нь цаг их шаардахын дээр, шал залхуутай ажил. Тийм биз? Мөн хайхрамжгүй хувцаслах нь күүл харагддаг болсон учраас олон хүмүүс хувцсаа индүүдхээ ч больсон. Гэсэн хэдий ч яаж хувцаслахаа яг сайн мэддэг цөөхөн хэдэн хүн л үрчгэр хувцас өмсөөд загварлаг харагдаж чаддаг байна. Ихэнх хүмүүс танийг сөргөөр дүгнэж байж болзошгүй учир хувцсаа индүүдэж байхыг зөвлөе.

8. Танд зохиогүй хувцас

Эмэгтэй хүн бүр хувцасны тал дээр өөрийн гэсэн төрөлтэй байдаг. Эмэгтэйлэг, энгийн, тачаангуй, даруунхан гээд л… Өөртөө зохиогүй хувцсыг өмсөх нь танийг инээдтэй харагдуулж магадгүй ч тэр хувцас зохисон хүндээ гайхалтай харагдаж болдог. Тиймээс өөрийгөө тодорхойлж, өөрийнхөө байгаа байдал ааш зан, биеийн галбирт тохирсон хувцсыг олж өмсөхийг хичээгээрэй.

9. Буруу размерийн хувцас

Өөртөө хэт томдсон эсвэл хэт багадсан хувцас өмсөх нь эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл алдаануудын нэг. Энэ нь биеийн галбирыг маш үзэмжгүй харагдуулдаг учир анхаарч байх хэрэгтэй. Хэрэв биеийн чинь хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн бол дуртай хуучны юбкандаа багтах гэж чихээд хэрэггүй. Хөдөлгөөнийг чинь хязгаарлаж, “би багадаад байна ш дээ чамд” гэж орилох болно шүү дээ. Хувцас авахдаа толинд сайн харж, тухтай байдлыг чухалчилж сонгох хэрэгтэй.

10. Элэгдсэн бүс

Сайн чанарын бүс ямар ч хувцсыг сайхан харагдуулж чаддаг бол олноор үйлдвэрлэдэг, хувцастай дагалдаж ирдэг, хямдхан газрын бүснүүд хэдхэн сар зүүгээд л нүх нь томроод хугарч салаад эхэлдэг. Энэ нь хэн ч харсан анзаарагдаж, онцгүй сэтгэгдэл төрүүлэхээр байдаг. Тиймэрхүү зүйлсээ хогийн саванд хийхдээ эргэлзэх хэрэггүй бөгөөд чанар сайтай, удаан эдэлгээтэй бүсээр солиорой.

11. Сунасан жийнс

Хэрвээ жийнсэн өмд чинь цаг хугацааны эрхэнд элэгдэж өвдөг хэсгээрээ сунасан бол өмсөхөө больсон нь дээр. Тийм өмд нь биеийг чинь хэлбэргүй харагдуулахын сацуу нугалардаг хэсгээрээ элэгдэж, өнгө нь хуучирсан байдаг. Хэрвээ тийм ч муудаагүй гэж бодож байвал та өвдөг хэсгийг нь хайчлаад илүү загварлаг болгож ч болох юм.

12. Арьсны өнгөтэй таараагүй трико

Жижиг зүйл шиг санагдаж магадгүй ч арьсны өнгөтэй таараагүй трико нь биеийн хэлбэрийг онцгүй харагдуулж, бүх хүний анхаарлыг зөвхөн хөл рүү татдаг. Трико сонгохдоо гарынхаа арьстай аль болох тааруулж авах хэрэгтэй.

13. Бохир гутал

Халцарсан, шороо тоос болсон бохир гутлаас өөр хүний гадаад төрхийг унагадаг зүйл гэж үгүй. Энэ нь өмсөж байгаа хүнээ бохир, хайхрамжгүй мэт харагдуулдаг. Мэдээж гутлаа цаг үргэлж 100 хувь цэвэрхэн байлгана гэж байхгүй л дээ. Гэхдээ гэртээ орж ирэх бүртээ гутлаа цэвэрлэж хэвшвэл бусдад сайхан сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй гуталны эдэлгээг уртасгадаг байна.

14.Тухгүй гутал

Өмсөж үзээд загсарыг нь таалаад автал хөлийг чинь тамлаад алхахад хэцүү байвал тэр нь гоё харагдах бус харин ч эсрэгээрээ онцгүй харагдуулдаг байна. Тиймээс загварыг бус тав тух гутал сонгоход хамгийн чухал.

15.Шивсэн гэдэг нь илт мэдэгдэхээр хөмсөг

Зарим шивээсчид хөмсөг шивэхдээ үйлчлүүлэгчийнхээ хөмсгийг бүр мөсөн арилгаж байгаад хөмсгөө шивдэг. Үр дүнд нь маш хиймэл, онцгүй харагддаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд өнгө нь хүртэл цэнхэр, ногоон туяатай болж хувирдаг байна. Сүүлийн үед байгаагаараа натурал хөмсөг моодонд ороод байгаа бөгөөд байгалийн өгсөн хөмсөгнөөс илүү сайхан хөмсөг үгүй билээ. Чи жаахан босгож самнаад л болох нь тэр.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бүх зүйлээ орхиод Япон руу явмаар санагдуулах зургууд

Харри Поттерийг хэдэн арван удаа давтаж үзсэн ч бидний анзаарч хардаггүй алдаанууд