in

OMGOMG LOLLOL WTFWTF CuteCute LoveLove AngryAngry CryCry

Харри Поттерийг хэдэн арван удаа давтаж үзсэн ч бидний анзаарч хардаггүй алдаанууд

Алдарт Харри Поттер киног үзэж байгаагүй хүн гэж энэ дэлхий дээр үгүй биз ээ. Адал явдлаар дүүрэн, сонирхолтой энэхүү цуврал бидний дурсамжинд тодоос тод хадагдан үлдсэн байдаг. Тэгвэл олон дахин давтаж үзсэн ч бидний анзааралгүй орхидог жижиг алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Банзыг угтаа ташуу байрлуулж хадсан боловч, дараагийн үзэгдэл дээр байрлалаа өөрчлөөд зогсохгүй голоороо цуурсан байх аж

Хагридын халаасанд байсан захианы зах нь нугларч, үрчийсэн байна. Харин тус захиа Гоблины гар очиход ямар цэвэрхэн, тэнэгэр болсныг анзаарч байна уу?

Харри шидэт савааны дэлгүүрт анх удаа ороход түүний сорви хэдхэн секундын дотор арилчихсан

Рон Хогвартс хүрэх гал тэргэнд Харритай уулзахад үс нь үргэлж өөрчлөгддөг

Малгай Харриг Гриффиндорт хувиарлах үед тэр Роны хажууд сууж байсан. Гэхдээ дараагийн үзэгдэл дээр түүнийг тэр Хермониагийн хажууд суугаад хооллож байна

Хүүхдүүд шүүртэй хэрхэн харьцахаа сурж байх явцад Хермониагийн үс ид шидийн мэтээр шулуун болчихдог

Квиддичийн тоглолтыг санаж байна уу? Харри шүүрнээсээ унах шахдаг шүү дээ. Харин үнэндээ тэр унахааргүйгээр гараа бэхэлсэн байжээ

Агаарт хөвдөг шидэт лаануудыг юугаар уяж тогтоож байсныг одоо харж байна уу?

Киноны эхэнд профессор Квирреллийн үс хальт харагддаг. Угтаа тэрээр халзан шүү дээ.

Харри хана мөргөдөг үзэгдэл дээр Хедвиг шар шувуу жинхэнэ биш болохыг энэ зурагнаас харж болно

Whomping Willow машин руу дайрахад дээвэр том хонхорхой бий болдог. Харин дараагийн үзэгдэл дээр өнөөх хонхорхой байхгүй болчихдог

Харри болон Малфой нарын дуэл хэсэгт зураглаач харагдаад өнгөрдөг

Дадли Дурсли хонгилд дементорууд тааралдахад түүний өмсөж явсан шортны загвар өөрчлөгдсөн байдаг

Харри хар дарсан зүүд зүүдлээд хэвтэж байхад тэр дугуй энгэртэй футволктой байх бол, сэрсний дараа футволк нь товчтой болчихдог

Долорес Амбриж Поттероос асуулт асуухад тавган дээр халбага байдаггүй, харин хоёр секундын дараа гэхэд хаа нэгтэйгээс халбага гараад ирдэг байна.

Эхний ангий дээр Лили Поттерийн үхлийн тухай харуулахдаа тэрээр хөх өнгийн урт ханцуйтай севитр өмссөн байх бол, сүүлийн анги дээр хувцас нь өөр болсон байдаг

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Намайг засаач дээ! гээд хүлээж байгаа мэт 15 алдаанууд

Эмэгтэйчүүдэд өдөр тутамд нь тохиолддог хүндхэн асуудлуудыг харуулах зургууд