Таны итгэж явсан зарим зүйлс худлаа байх үед та яадаг вэ?
Сансар огторгуйд таталцлын хүч байдаг
Сансар огторгуйд таталцлын хүч байдаг бөгөөд сансрын нисгэгчид маш удаанаар унаж байдаг.
Шилтэй кола лаазтай коланаас өөр амттай байдаг
Амт нь олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг. Хөнгөн цагаан лаазны полимер нь амт үнэрийг өөрчилдөг бөгөөд шил нь химийн идэвхгүй учраас нөлөө үзүүлдэггүй байна.
Дэлгүүрт алчуурыг ингэж хийх нь элбэг байдаг
Энэ нь маркетинг хийх нэгэн зальтай арга бөгөөд мөн хулгайд алдахаас сэргийлдэг байна. Хэрвээ барааг авахыг хүсвэл худалдааны туслахаас асуух хэрэгтэй.
Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй биш
Та дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж бодож явсан уу? Дэлхий геоид хэлбэртэй.
Чипс нь 100% төмс биш
Хүн болгоны идэх дуртай чипсны ердөө 40% төмсний агууламжтай бөгөөд үлдсэн хувь нь цардуул, гурил, ус байдаг байна. Бүх найрлагыг хольсны дараа хивэнд оруулдаг байна.
Цагаан эрвээхий даавуу иддэггүй
Өсөж томорсон цагаан эрвээхий нь даавуу, үслэг эдлэл иддэггүй бөгөөд тэдний гаргасан өндөг нь өт болж даавуу идэж эхэлдэг байна.