in

CuteCute OMGOMG LOLLOL LoveLove CryCry AngryAngry WTFWTF

Хэнийг ч мухардалд оруулж мэдэх дунд сургуулийн 14 асуулт

Газар зүйн хичээл дээр таныг самбар дээр дуудаж газрын зураг дээр Суэцийн суваг эсвэл Персийн булан хаана байгааг заа гэж байсныг та санаж байна уу? Одоо та том хүн болсон болохоор магадгүй хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэж суугаа байх. Энэ үед таны санаанд газар зүйн хичээлийн сэдэв хагас хугас орж ирнэ. Мэдээж хүн болгон сургуульдаа онц сурч байгаагүй, тэр болгон дэлхий дээрх далай, тэнгис, уул усны нэрийг ч хэлж чадахгүй.

1. Ямар улсын далбаа улаан, цагаан бас цэнхэр өнгөгүй вэ?

2. Ямар тэнгис эрэггүй вэ?

3. Баруун Европтын ямар улс нийслэлгүй вэ?

4. Европын аль улсад (зураг дээр) байнгын гол, нуур байдаггүй вэ?

5. Дэлхийн төвөөс хэмжэхэд дэлхийн хамгийн өндөр уул юу вэ?

6. Европын ямар улсад очвол таныг шумуул хазахгүй вэ?

7. Дэлхий дээрх хамгийн том арлыг нэрлэнэ үү?

8. Аль улс хамгийн их цагийн бүстэй вэ?

9. Титикака гэж юу вэ?

10. Европт хамгийн их оливын тос үйлдвэрлэдэг улсыг нэрлэнэ үү?

11. Монакогийн уугуул иргэдийг юу гэж нэрлэдэг вэ?

12. Дэлхийн хамгийн урт нэртэй нийслэл юу вэ?

13. Индонезийн далбааг Европын аль улсын төрийн далбаатай ихэвчлэн андуурдаг вэ?

14. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт циклон дахь агаарын эргэлт цагийн зүүний дагуу эргэлддэг үү эсвэл эсрэгээр эргэлддэг үү?

Хариултууд

1. Одоогоор Ямайкийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр өнгө агуулаагүй дэлхийн цорын ганц төрийн далбаа юм.

2. Саргассогийн тэнгисийн зах хязгаар Атлантын далайд эргэлддэг дөрвөн урсгалаар тодорхойлогддог учраас хуурай эрэг байдаггүй.

3. Европын бүх улсуудаас зөвхөн Швейцарь л албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийслэлгүй.

4. Мальта бол байнгын гол мөрөн, тогтсон нуургүй Европын ганц улс юм.

5. Хэрэв та уулын өндрийг дэлхийн төвөөс хэмжвэл Эквадорын Чимборазо галт уул хамгийн өндөр уул болно. Эверестээс 2км-ээр өндөр.

6. Исланд маш хурдан өөрчлөгддөг, эрс тэс уур амьсгалтай учраас нэг ч шумуул байдаггүй.

7. Гренланд бол дэлхийн хамгийн том арал бөгөөд 836,330 кв миль талбайтай.

8. Франц бол бусад орнуудтай харьцуулахад нэг төрлийн рекорд эзэмшигч бөгөөд тус улсын мэдэлд байдаг далайн цаана орших болон өөр бусад газар нутгийг нь тооцвол 12 цагийн бүс тоологдоно.

9. Титикака бол Өмнөд Америкийн хамгийн том цэнгэг нуур юм.

10. Европын оршин суугчдад зориулсан оливийн тосны 60 гаруй хувийг Испанид үйлдвэрлэдэг.

11. Монакогийн уугуул иргэдийг монегаскчууд гэдэг.

12. Бангкок дэлхийн хамгийн урт нэртэй нийслэлээр Гиннесийн амжилтын номонд бичигджээ (Тайландын нийслэлийн албан ёсны нэр нь 168 үсгээс бүрддэг).

13. Индонези болон Монакогийн төрийн далбаа нь бараг адилхан бөгөөд тэдгээрийн хоорондох цорын ганц ялгаа нь Индонезийн төрийн далбаа нь Монакогийн тугнаас арай өргөн байдаг.

14. Бөмбөрцгийн Өмнөд хэсэгт хуй салхины урсгал цагийн зүүний дагуу, харин бөмбөрцгийн Хойд хэсэгт цагийн зүүний эсрэг байдаг.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидний амьдрал худал хуурмагаар дүүрэн гэдгийг харуулах сонирхолтой баримтууд

Хүн унтах үед тохиолддог хачирхалтай баримтууд