in

OMGOMG CuteCute WTFWTF LoveLove LOLLOL CryCry AngryAngry

Хүн унтах үед тохиолддог хачирхалтай баримтууд

Хүн унтах нь амьдралын зайлшгүй шаардлагат зүйлүүдийн нэг билээ. Харин унтах явцдаа хачирхалтай зүйлүүд тохиолддог.

Бие хөших

Мэдрэмж: Хүн шөнө сэрээд хөдөлж чаддаггүй. Мөн нэмээд хий зүйл харж, хэн нэгэн хараад байгаа мэт санагддаг. Хүмүүс үүнийг муу ёрын сүнстэй холбож тайлбарладаг.

Яагаад: Нойрондоо алхаж явахгүйн тулд бидний бие хөшиж, хөдөлгөөнгүй болдог. Бидний булчин ажиллагаагүй болох ба тарих ажилласаар байдаг. Нийт хүн амын 7% хүртэлх хувь уг зүйл тохиолдож байсан гэж үздэг

Унтах үеийн хий зүйл харалт

Мэдрэмж: Хүн нойрмог, унтахын өмнөхөн хий зүйл харах тохиолдол юм. Ихэвчлэн аймшгийн зүйлс байдаг.

Яагаад: Сэтгэцийн хувьд эрүүл, их стрэсстэй, төсөөлөн бодох чадвар сайтай хүмүүс болон хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Хүүхдүүд унтах дургүй байдаг нь үүнтэй холбоотой байж болно.

Нойрондоо ярьдаг

Мэдрэмж: Нойрондоо ярьдаг хүмүүс юу ярьснаа мэддэггүй бөгөөд энэ нь ямар ч аюулгүй үзэгдэл юм. Мөн өөрийн нууцуудыг ярих магадлалтай.

Яагаад: Эрчүүд болон хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд стресстэй холбоотой. Оюун бодол нь бодит байдалтай нийцэж чадахгүй байгаа учраас эсэргүүцэж байдаг.

Нойрондоо алхаж явах

Мэдрэмж: Уг үзэгдэл нь бие хөших үзэгдлийн эсрэг нь юм. Хүний оюун бодол нь унтсан боловч булчин нь идэвхтэй байдаг. Алхах үедээ цэвэрлэх, ярих, гэрээсээ гарч явах тохиолдлууд байдаг. Өглөө нь юу ч санадаггүй

Яагаад: Нийт хүн амын 4.6% – 10.3% нь уг үзэгдэл тохиолддог бөгөөд хүүхдүүд ихэвчлэн босож явдаг байна. Яагаад тохиолддог болон хэрхэн эмчлэх арга нь тодорхойгүй байдаг байна.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хэнийг ч мухардалд оруулж мэдэх дунд сургуулийн 14 асуулт

Кинон дээр гардаг гайхалтай зүйлс хэр их үнэтэй бол