Кино бүтээгчдээс үзэгчид байнга асуулт асууж байдаг. Жишээ нь: Зураг авалтын хаана авсан бэ? ямар өртгөөр бүтсэн бэ? бодит амьдрал дээр байсан бол яах байсан бэ? гэх мэт олон олон асуултад кино бүтээгчид хариулах асуудал үүсдэг. Тэгвэл үзэгчдийн хамгийн асуусан асуултууд болох энэ ямар өртөгтөөр бүтсэн бэ? Асуултын хариултыг үзэцгээе.
1. Ид шидийн сургууль Хогвартс жилийн төлбөр хэд вэ?
Үнэхээр ид шидийн сургууль байсан бол олон хүмүүс сурахыг хүсэх байсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ үнэхээр байсан бол жилийн төлбөр хэд болох байсан бол? Үүнд: сурах бичиг, сурагчдын дүрэмт хувцас, шидэт саваа, хамгаалалтын хэрэгсэл, амрах өрөө гээд тоолоод байвал дуусахгүй олон зүйл багтана. Энэ бүгдийг тооцож үзэхэд Британийн нэр хүндтэй сургуулийн 1 жилийн $43,000 үнэтэй тэнцэх ажээ. Тэгсэн ч та явмаар байна уу? Харри Поттерын сайн найз Рон Уизли түүний ах дүү нийлээд 5 уулаа энэ сургуульд явдаг шүү дээ тэгвэл тэдний жилийн төлбөр нийлээд $215,000 болж байна.
2. Белла, Эдвард хоёр хуримандаа хэдэн доллар зарцуулсан бэ?
Номонд бичсэнээр байшинг 20,000 цэцэгээр чимэглэсэн байдаг. Нэг цэцэг $1 байлаа гэж бодоход тэд аль хэдийн $20,000 зарцуулсан байна. Хөгжимчин дунджаар $1500, майхан $210, номон дээр гардаг хуримын бялуу $800, мэдээж хоол унд нийлээд $38,000 зарлага гарчээ. Хамгийн хачин зүйл нь цэцгэнд бараг мөнгөний талыг зарцуулсанд байгаа юм.
3. Hungry game-г зохион байгуулахад хэр их хөрөнгө шаардлагатай вэ?
2008 оны Бээжингийн Олимпын зардал дээр үндэслэн Өлсгөлөн тоглоомын зардлыг гаргажээ. Стадион барихад $480 сая, нээлтийн үйл ажиллагаанд $100 сая нийлээд $580 сая болж байна. Мэдээж Өлсгөлөн тоглоомыг жил болгон зохион байгуулдаг нь маш их хэмжээний зардал болдог ч бас их хэмжээний орлого орж ирнэ гэдгийг мартаж болохгүй.
4. Батманы хуягт машин буюу Batmobile ямар үнэтэй вэ?
Эдгээр таамгийг комикс болон кинон дээр үндэслэн гаргасан. Хамгийн үнэтэй Batmobile бол 2004 оны комикс дээр байдаг, үнэ нь: $1,8 сая, хамгийн хямдхан нь 1950 оны Studebaker тухайн үеийн үнэ нь $13,604 үнэтэй. Тэгвэл бидний хамгийн сайн мэдэх зурган дээр харагдаж байгаа Batmobile $214,700 үнэтэй ажээ.
5. Матриксийг бүтээхэд хэр их ДАТА шаардлагатай вэ?
Хүний тархи яг л компьютер шиг мэдээлэл дамжуулах, боловсруулах 1 сек хурд kilobytes зарим хэсэг дээр megabytes хурдтай байдаг. Матрикс бол хүмүүс хиймэл програмчлагдсан ертөнцөд амьдардаг шүү дээ. Хэрвээ үнэхээр хийхээр болвол 1 хүнд 1 жилийн 360 terabytes багтаамж шаардлагатай болно. Дэлхийн бүх амыг нийлүүлээд үзвэл 1 жилийн 2 yottabytes багтаамж шаардлагатай болох юм.
6. Баян Ричийн үл хөдлөх хөрөнгө ямар үнэтэй вэ?
Киноны зураг авалтыг Чикаго хотод ихэвчлэн хийсэн байна. Харин гадна талын зураг авалтыг тусд нь авсан бөгөөд 4 тэрбумын үнэтэй харш юм. Тэгэхээр Ричи нилээн чинээлэг бололтой.
7. Трүмэний шоу жилийн зардал хэд болох вэ?
Трүман шоу нэвтрүүлгийг бүхэлд нь бодит амьдрал дээр үнэлвэл юу юу хийж хэр хэмжээний зардал гарах вэ?. Киноны зураг авалт хийх бөмбөлөгөн байгууламж босгох, тоног төхөөрөмж, ажилчид, жүжигчид, хоол унд гээд бүгдийг засч янзлахад жилд $3,5 тэрбум шаардлагатай юм. Харин шоуны орлого зардлаа нөхөх нь юу л бол
8. Форрест Гамп хэдэн км гүйсэн бэ?
Форрест Гамп 1979 оны 10 сарын 1 нд Грийнбоу хотоос Санта Моника дахь Номхон далай руу гүйж эхэлсэн. 2 жилийн дотор 4 удаа Миссисипийг 4 удаа гаталсан гэдэг. Кино сонирхогчид Форрестын 3 жилийн 2 сар, 14 хоног, 16 цаг явсан маршрутын зургийг гаргажээ. Тэрээр АНУ-ыг 5 удаа тойрч нийт 24,539 км замыг туулжээ.
9. Iron Man өмсгөл ямар үнэтэй вэ?
Интернетийн нэгэн групп Iron Man өмсгөл ямар үнэтэй болохыг тооцоолохоор шийджээ. Бүх дүн шинжилгээг гаргасны дараа Iron Man өмсгөл $100.4 үнэтэй болсон бөгөөд ойролцоогоор $95-$183 сая үнэтэй F-35 онгоцны үнэтэй дөхөж очсон байна.