Хэрвээ та муур тэжээдэг бол тэд таны хийсэн зүйлд баярлалаа хэмээн бага зэрэг долоодог. Гэхдээ энэ нь ховорхон тохиолддог. Ихэвчлэн энэ зан авирыг нохойнууд гаргадаг байна. Нөгөөтэйгүүр бяцхан муужгайны бяцхан долоолт нь зүлгүүрээр үрж байгаа юм шиг байдаг.
1. Тэд хэлэн дээрээ хатуу үстэй
Муурны хэлийг сайн ажиглавал хэлэн дээр нь ширүүн үс шиг зүйл харагдах болно. Хэрэв таныг муур долоох гэж оролдвол эвгүй мэдрэмж төрүүлж магадгүй шүү.
2. Муурны хэл бараг үсний сам шиг ашигладдаг
Судалгаагаар муурны хэл яг л үсний сам шиг ашиглагддаг байна. Хэлний эвэрлэг бүрхэвчээс шүлс ялгардаг болохоор боссон үсийг дарж тэгшхэн болгоход тусалдаг байна. Нэг үгээр хэлбэл муур ухаалаг самтай гэсэн үг.
3. Муур өөрийгөө долоох нь биеийг сэрүүцүүлдэг
Судалгаагаар муур өдрийн 24%-ийг өөрийн биеэ долоож өнгөрүүлдэг байна. Биеэ долоосноор нэг цэгт төвлөрсөн халууныг тэнцвэржүүлж сэрүүцдэг байна.
4. Ухаалаг сойз
Зохион бүтээгчид ухаалаг сойз бүтээхийн тулд муурны хэлэн дээр тулгаварлан бүтээжээ. Тэд муурны төрлийн 6 амьтад дээр судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь TIGR гэх нэртэй сойз бүтээжээ. Энэ сойз нь үслэг эдлэлийг цэвэрлэх мөн гүн дотор нь байрлах хог харшил үүсгэгч зэргийг арилгадаг байна.